АНУ: Z үеийнхэн МСҮТ, политехник коллежид суралцахыг илүүд үзэх болжээ
4 сарын 4. 4:390

АНУ-д их, дээд сургуульд суралцаж дээд боловсрол эзэмшихээс илүү Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) болон политехник коллежийг сонгох залуучуудын тоо нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ.

Орон нутгийн цагаар 1-ний өдөр АНУ-ын өдөр тутмын Wall Street Journal сонинд мэдээлснээр, Америкийн Z үеийнхэн дээд боловсрол эзэмшихээс илүү МСҮТ болон политехник коллежид суралцан мэргэжил эзэмшиж “ажилчин анги” болохыг илүүд үзэх буйг онцолсон байна.

Учир нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр огцом өсөхийн хэрээр эдийн засгийн дарамт нэмэгдэж байгаа хэдий ч дээд боловсролын гэрчилгээ, дипломын ашиг тус багасаж буйг залуучууд ухамсарлаж байгаатай шууд холбоотой хэмээн дүгнэж болох юм. Түүнчлэн мэргэжлийн боловсрол эзэмшчихвэл ажил дээр гараад ч оффист ажилласнаас харьцангуй өндөр цалинтай байдаг аж.

АНУ-ын хөдөлмөр эрхлэгчдийн цалинд дүгнэлт, судалгаа хийдэг ADP фирмийн мэдээлснээр, өнгөрсөн онд барилгын салбарт шинээр ажиллаж эхэлсэн ажилчдын цалин жилийн 48.089 ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоос 5.1 хувиар өссөн үзүүлэлт болохыг дурджээ. Нөгөөтэйгүүр, үйлчилгээний салбарын ажилчдын цалин мөн хугацаанд ердөө 2.7 хувиар өсөж 39.520 ам.долларт хүрсэн байна.

Чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин болох хүртлээ буюу ойролцоогоор тав орчим жил мэргэжлээрээ ажиллачихвал жилийн цалин чинь хэдэн арван мянган ам.долароор хэмжигддэг аж.

Энэ ч утгаараа өнгөрсөн онд АНУ-д мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшихээр МСҮТ болон политехник коллежид элссэн оюутнуудын тоо өмнөх оныхоос 16 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь боловсролын салбарын ашгийн бус байгууллага болох NSC-гээс холбогдох судалгааг хийж эхэлснээс хойш буюу 2018 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Мөн хугацаанд барилгын чиглэлээр болон автын засвар үйлчилгээгээр мэргэших суралцагчдын тоо 23 болон 7 хувиар тус тус өссөн байна.

Өнгөрсөн намар АНУ-ын нэгэн МСҮТ-ийн 9 сарын гагнуурын ангийг дүүргэсэн Таннер Бургесс (20) "Оффисын ажил хийхээс илүү мэргэжлийн ур чадвар шаардсан ажил хийх нь амар байдаг. Таван жилийн туршлага хуримтлуулчихвал жилийн бараг л 90.000 ам.долларын цалин авах боломжтой болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

Тэрээр үргэлжлүүлэн "Мэргэжлийн боловсрол эзэмших нь зөвхөн өөрт тохирсон карьераа олохыг хүсч байгаа ч их, дээд сургуульд суралцах бодолгүй хүмүүст хамгийн ухаалаг зам байх болно” хэмээн нэмж онцолжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01