ЕБС-ийн сурагчид “Цахим хичээл”-ээ ЗАНГИА АКАДЕМИ-аас үнэгүй үзээрэй
2023, 12 сарын 19. 11:560

Бага ангийн сурагчдын хичээл цахим хэлбэрт шилжсэний дээр ЕБС-ийн сурагчид хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна. Энэ удаагийн сурагчдын амралт илүү урт хугацаанд үргэлжлэхээр болж байна. Мөн нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага хичээлийг цахим хэлбэрээр явуулах захирамжийг салбарын яам гаргаад байна.

Иймд ЗАНГИА АКАДЕМИ -ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан
- МАТЕМАТИКИЙН 40 ХИЧЭЭЛ, илүү гүнзгийрүүлсэн агуулга бүхий 10 хичээл
- ФИЗИКИЙН 17 ХИЧЭЭЛ
- ХИМИЙН 10 ХИЧЭЭЛ
- БИОЛОГИЙН 13 ХИЧЭЭЛ
- АНГЛИ ХЭЛНИЙ 13 ХИЧЭЭЛ-ийг байршууллаа.

Сурагчид https://www.zangia.mn/academy -д байршуулсан интерактив жишиг контентоос сонгон хичээлээ гар утас, цахим төхөөрөмжөөсөө үнэ төлбөргүй бататган үзэх боломжтой боллоо.
Дээрх хичээлүүдийг өнгөрсөн жилүүдийн ЭЕШ-ын шалгалтын үр дүн, шалгуулагчдын гүйцэтгэл, алдаанд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр сурагчдын сул гүйцэтгэж буй агуулга дээр илүү төвлөрсөн жишиг даалгавар, мэдээ мэдээлэл, даалгаврын тайлбарыг багтаасан гэдгийн хичээлийг боловсруулсан багш нар онцоллоо.

ЗАНГИА АКАДЕМИ “Цахим хичээл” төслийг ЗАНГИА АКАДЕМИЙГ төлөөлж Доктор Болдын Түвшинтулга , “Гүүд Скүүл”-ийг төлөөлж Доктор Пүрэвсүрэнгийн Наранбаяр хамтран хэрэгжүүлж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35