Эйфелийн цамхгийг Олимпын цагаригаар чимнэ
4 сарын 10. 11:150

Парисын Олимпын наадмын үеэр олимпын цагаригийг Эйфелийн цамхагт байрлуулна гэж уг цамхагтай холбоотой үйл ажиллагааг хариуцдаг компани болон наадмыг зохион байгуулах хорооноос даваа гарагт мэдээлжээ.

Дэлхийн таван тив, спортын түгээмэл чанарыг бэлгэдсэн таван цагаригийг ойрын хэдэн долоо хоногийн дотор Эйфелийн цамхгийн Сена мөрөн рүү харсан талд суурилуулна гэж цамхгийг хариуцдаг “Sete” компанийн захирал Жан-Франсуа Мартинс ярилаа.

Олимпын бэлгэ тэмдгийг 300 гаруй метр өндөр тус цамхаг дээр байрлуулна, цагаригуудыг нь цамхгийн нэг болон хоёрдугаар түвшний хооронд байрлуулна гэж “Ле Паризьен” сонинд бичжээ.

Олимпын наадам энэ оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сена мөрөнд зохион байгуулах урьд хожид үзэгдээгүй нээлтийн ёслолоор эхэлнэ.

Улс орноо төлөөлөн оролцох багууд наадмын эхэнд Цэнгэлдэх хүрээлэнд бус харин 500 мянга орчим үзэгчийн өмнө Сена мөрний дагуу завиар аялж, парадад оролцох юм.

Олимпын галт бамбарыг Луврын музейн өмнө байрлах Тюильри цэцэрлэгт хүрээлэнд байрлуулна.


Эх сурвалж: France 24 /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
12024-4-22 10:50
Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
02024-4-22 10:43
Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
02024-4-22 10:28
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08