ОУОХ: Орос, Беларусийн тамирчдыг Олимпын нээлтийн ёслолд оролцуулахгүй
3 сарын 20. 16:461

Парисын Олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр болох тамирчдын парадад Орос, Беларусийн тамирчдыг оролцохыг зөвшөөрөхгүй гэж Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ мягмар гарагт мэдэгджээ.

Энэ оны долоодугаар сарын 26-ны өдөр болох Олимпын нээлтийн ёслолын үеэр олон мянган тамирчин цэнгэлдэх хүрээлэнд бус, харин Эйфелийн цамхаг руу хэдэн километрийн зайнаас Сена мөрний урсгал дагуу завиар аялах юм.

Харин уг үйл ажиллагааг Олимпын наадамд бие даан оролцох Орос, Беларусийн тамирчид мөрний хажуугаас үзэх боломжтой гэж ОУОХ мэдэгдсэн байна. ОУОХ-ноос Орос, Беларусийн тамирчдад бие даан оролцох статус олгох шалгалтын журмыг гаргаж, Украины түрэмгийллийг ил тод дэмжээгүй байх, цэргийн болон улсын аюулгүй байдлын агентлагуудтай холбоогүй байх зэрэг шаардлагуудыг тавьсан юм.

ОУОХ-ноос мэдээлснээр, Парисын наадамд ОХУ-ын паспорттой 36, Беларусийн паспорттой 22 тамирчин бие даан оролцох төлөвтэй байна. Тэдгээр тамирчныг наймдугаар сарын 11-нд болох хаалтын ёслолд оролцохыг зөвшөөрөх эсэх шийдвэрийг дараа нь гаргана гэж ОУОХ мэдэгджээ.


Эх сурвалж: AP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Хүн
66.181.160.46
   /
3 сарын 21. 11:10

Макрон новшийн шахалтаар байхаа!!!!

Онцлох мэдээ
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
12024-4-22 10:50
Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
02024-4-22 10:43
Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
02024-4-22 10:28
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08