Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
3 сарын 28. 11:580

Дэлхийн чансааг тэргүүлж буй Сербийн теннисчин Новак Жокович хорват дасгалжуулагч Горан Иванишевичтэй цаашид хамтран ажиллахаа зогсоох шийдвэр гаргасан гэдгээ инстаграм хуудсандаа мэдээлжээ.

"Горан бид хоёр хэд хоногийн өмнө хамтын ажиллагаагаа дуусгахаар шийдсэн. Бид талбай дээр өгсөж, уруудаж байсан ч бидний нөхөрлөл үргэлж хүчтэй байсан" гэж Жокович бичээд хамтдаа амжилтад хүрсэнд Иванишевичид талархал илэрхийлжээ.

Иванишевич 2018 оноос хойш түүнийг дасгалжуулжээ. Өнгөрсөн хугацаанд Сербийн теннисчин Австралийн нээлттэй тэмцээнд (2019, 2020, 2021, 2023) дөрвөн удаа, Францын нээлттэй тэмцээнд (2021, 2023) хоёр удаа, Уимблдонд (2018, 2019, 2021, 2022) дөрвөн удаа, АНУ-ын нээлттэй тэмцээнд (2018, 2023) хоёр удаа түрүүлсэн байна.

Өдгөө 52 настай Иванишевич мэргэжлийн теннисчдийн холбооноос зохион байгуулдаг 22 тэмцээнд түрүүлсэн бөгөөд дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байсан юм. 2001 онд тэрбээр Уимблдонд түрүүлж байв. Мөн 1992 онд ганцаарчилсан ба хосын төрөлд хүрэл медаль хүртсэнээр Олимпын хос медальтан болсон юм.

Эх сурвалж: Championat /МОНЦАМЭ агентлаг/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
12024-4-22 10:50
Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
02024-4-22 10:43
Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
02024-4-22 10:28
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08