"Формула-1" уралдааны 2025 оны хуваарийг танилцуулжээ
4 сарын 15. 10:360

"Формула-1" ангиллын авто уралдааны 2025 оны хуваарь тус тэмцээний албан ёсны цахим хуудсанд нийтлэгджээ.

Нийт 24 уралдаан болох 2025 оны улирал гуравдугаар сарын 16-ны өдөр Австралийн Гран-При тэмцээнээр эхэлж, 12 дугаар сарын 7-нд Абу-Дабид өндөрлөх ажээ.

Түүнчлэн ирэх жил Рамадан сар гуравдугаар сарын турш үргэлжлэхтэй холбоотойгоор Бахрейн, Саудын Арабын Гран-При тэмцээнийг дөрөвдүгээр сард зохион байгуулахаар товложээ.

"Формула-1" группийн гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхийлөгч Стефано Доменикали хэлэхдээ, 2025 он бол "Формула-1"-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх онцгой жил байх болно гэлээ.

"Бид дахин нэг удаа дэлхийн өнцөг булан бүр дэх 24 гайхалтай газраар зочилж, дэлхийн олон сая шүтэн бишрэгчдийг хөгжөөн баясгах дээд зэрэглэлийн уралдааныг үзүүлэх болно" гэж тэрбээр нэмж хэлжээ.

2025 оны уралдааны хуваарь

  • Гуравдугаар сарын 14-16: Австралийн Гран-При - Мельбурн
  • Гуравдугаар сарын 21-23: Хятадын Гран-При - Шанхай
  • Дөрөвдүгээр сарын 4-6: Японы Гран-При - Сүзүка
  • Дөрөвдүгээр сарын 11-13: Бахрейны Гран-При - Сахир
  • Дөрөвдүгээр сарын 18-20: Саудын Арабын Гран-При - Жидда
  • Тавдугаар сарын 2-4: Майамигийн Гран-При - Флорида
  • Тавдугаар сарын 16-18: Итали, Эмилия-Романьягийн Гран-При - Имола
  • Тавдугаар сарын 23-25: Монакогийн Гран-При - Монако
  • Тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 1: Испанийн Гран-При - Барселона
  • Зургаадугаар сарын 13-15: Канадын Гран-При - Монреаль
  • Зургаадугаар сарын 27-29: Австрийн Гран-При - Спилберг
  • Долдугаар сарын 4-6: Британийн Гран-При - Сильверстоун
  • Долдугаар сарын 25-27: Бельгийн Гран-При - Спа
  • Наймдугаар сарын 1-3: Унгарын Гран-При - Будапешт
  • Наймдугаар сарын 29-31: Нидерландын Гран-При - Зандворт
  • Есдүгээр сарын 5-7: Италийн Гран-При - Монза
  • Есдүгээр сарын 19-21: Азербайжаны Гран-При - Баку
  • 10 дугаар сарын 3-5: Сингапурын Гран-При - Сингапур
  • 10 дугаар сарын 17-19: АНУ-ын Гран-При - Остин
  • 10 дугаар сарын 24-26: Мексикийн Гран-При - Мехико
  • 11 дүгээр сарын 7-9: Бразилын Гран-При - Сан-Пауло
  • 11 дүгээр сарын 20-22: Лас-Вегасын Гран-При - Лас-Вегас
  • 11 дүгээр сарын 28-30: Катарын Гран-При - Лусаил
  • 12 дугаар сарын 5-7: Абу-Дабигийн Гран-При - Яс Марина


Эх сурвалж: Daily Sports /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
12024-4-22 10:50
Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
02024-4-22 10:43
Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
02024-4-22 10:28
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08