АНУ: 10 хоногийн дотор 17.000 нислэгээ цуцалсан Southwest Airlines компанид 140 сая ам.долларын торгууль ногдуулжээ
2023, 12 сарын 20. 10:140

АНУ-ын эрх баригчид өнгөрсөн жилийн Зул сарын баярын үеэр 10 хоногийн хугацаанд 17.000 нислэгээ цуцалсан Southwest Airlines компанид урьд өмнө байгаагүй их хэмжээний торгууль ногдуулах шийдвэрийг гаргажээ.

Орон нутгийн цагаар 18-ны өдөр АНУ-ын Тээврийн яам Southwest Airlines компанид 140 сая ам.долларын торгууль ногдуулснаа мэдэгдэв. Зам тээврийн яамнаас “Энэ удаад оногдуулсан торгуулийн хэмжээ нь өмнө нь “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль” зөрчсөн тохиолдолд оногдуулсан торгуулийн дээд хэмжээнээс 30 дахин их” хэмээн цохон тэмдэглэжээ.

Тээврийн яамны зүгээс Southwest Airlines компанид ийм өндөр мөнгөн дүн бүхий торгууль ногдуулсан шалтгаан нь өнгөрсөн жилийн Зул сарын баяраас энэ оны эхэн хүртэлх хугацаанд 16.900 нислэгийг цуцалж, 2 сая үйлчлүүлэгчид хохирол учруулснаас гадна уг асуудалтай холбогдуулан үйлчлүүлэгчдийнхээ хүсэлт шаардлагад зохих ёсоор хариу өгөлгүй “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийг зөрчсөнтэй холбоотой.

Авиа компанийн хуваарьт нислэгийн цаг солигдох юм уу нислэг цуцлагдсан тохиолдолд тухайн компани үйлчлүүлэгчдэдээ утсаар болон цахим шуудангаар мэдэгдэх ёстой гэх хуулийн заалтыг зөрчсөн нь шалгалтын үр дүнд тогтоогдсон аж. Олон үйлчлүүлэгчид нислэгтэй холбоотой ямар нэгэн албан ёсны мэдэгдлийг огт аваагүй, зарим нь буруу мэдээлэл хүлээн авсан тохиолдол ч гарсан юм. Улмаар олон үйлчлүүлэгч онгоцны буудалд ирснийхээ дараа л нислэгээ цуцлагдсаныг мэдсэн байна.

Түүнчлэн тухайн үед нислэгүүд ээлж дараалан цуцлагдсан тул үйлчлүүлэгчдийн хувьд нислэгээ өөрчлөхөөс гадна хоноглох газар олох зэрэг олон асуудал тулгарсан нь ойлгомжтой. Гэвч Southwest Airlines компанийн харилцагчийн үйлчилгээний дуудлагын төв ачаалал ихтэй байсан гэх шалтгаанаар дуудлагад хариу өгөөгүй нь мөн тогтоогджээ.

Өнгөрсөн оны сүүлчээр АНУ-ын бараг бүхий л нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн шуурганы улмаас олон тооны нислэг цуцлагдаж, саатсан билээ. Гэсэн хэдий ч Southwest Airlines компанийн хувьд нийт нислэгийнхээ талаас илүү хувийг хэдэн өдөр дараалан цуцалсан цорын ганц компани юм.

Тус компани нь хямд өртөгтэй авиа компани гэдгээрээ алдаотай бөгөөд өвлийн улиралд шуургатай ихтэй байдаг АНУ-ын баруун болон төвийн хэсэгт олон нислэг үйлддэгээс гадна багийн хоцрогдсон зохион байгуулалт, чиглэлийн удирдлагын системээс болж асуудал томорсон хэмээн үзэж буй аж.

Ерөнхийлөгч Жо Байден уг асуудалтай холбогдуулан "Бид агаарын тээврийн компаниудад хариуцлага тооцох болно" хэмээн тухайн үд анхааруулж байсан билээ. Тэгвэл Зам тээврийн яам, Хууль зүйн яам зэрэг холбогдох байгууллагууд томоохон хэмжээний шалгалт явуулж, үйл явдал болсноос хойш нэг жилийн дараа ийнхүү хариуцлага тооцсон байна.

АНУ-ын Тээврийн сайд Пит Бутигиг хэлэхдээ "Энэ удаагийн шийдвэр нь салбартаа шинэ жишгийг тогтоож байна. Энэ нь агаарын тээврийн компаниуд үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд хариуцлага тооцохыг харуулж буй явдал болж байна” хэмээн онцолжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “Агаарын тээврийн компаниуд үйлчлүүлэгчдийнхээ хүсэлт шаардлагад нийцүүлэн ажиллах нь нэн чухал гэдгийг анхааруулсан хэрэг болж байна. Цаашид бусад агаарын тээврийн компаниуд ийм тохиолдол гаргахгүйн тулд боломжтой бүхнийг хийнэ гэдэгт найдаж байна” гэв.

Southwest Airlines компани тухайн үед эдийн засаг, цаг хугацаагаараа хохирч үлдсэн үйлчлүүлэгчдэдээ 600 сая ам.долларын буцаан олголт, нөхөн олговорыг олгосон юм. Энэ удаад оногдуулсан торгуулийн 90 сая ам.долларыг зорчигчдод нөхөн олговор олгох сан бүрдүүлэхэд зарцуулна хэмээн Тээврийн яамны зүгээс мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35