Facebook, Instagram-ын үйл ажиллагаа 2 цагийн турш доголдов
3 сарын 6. 5:350

Орон нутгийн цагаар 5-ны өдөр Америкийн технологийн салбарын “акулуудын” нэг Meta компанийн бүтээгдэхүүн болох Facebook, Instagram, Thread зэрэг нийгмийн сүлжээний платформуудын үйл ажиллагаанд хоёр цагийн турш тасалдал үүсэж, хэрэглэгчид нэвтэрч чадахгүйд хүрэв.

Томоохон платформ, аппликейшн болон вэб сайтууд руу нэвтрэх алдааг хянадаг DownDetector-ийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 5-ны өдөр 500,000 гаруй хэрэглэгч Facebook-т хандахад асуудал тулгарсан болохыг онцолжээ. Түүнчлэн Instagram-ын 77,000 хэрэглэгч мөн өөрийн бүртгэлдээ нэвтэрч чадаагүй байна.

Мөн өдрийн зүүн эргийн цагаар өглөөний 10:00 цагаас хойш Facebook болон Instagram-д нэвтрэхэд асуудал үүссэн ба хоёр цагийн дараа хэвийн болжээ.

Facebook платформын толгой компани болох Меta-гийн хэвлэлийн төлөөлөгч Энди Стоун өөрийн Х платформ (хуучнаар Twitter) хуудаснаа “Өнөөдөр өглөө бидэнд техникийн асуудал тулгарсны улмаас хэрэглэгчид манай зарим бүтээгдэхүүн, үйлчилгээнд хандахад хүндрэл үүслээ. Бид энэ асуудлыг аль болох хурдан шийдэхээр ажиллаж байна. Хэрэглэгч та бүхэнд төвөг удсанд хүлцэл өчье” хэмээн бичсэн байна.

Уг асуудал зөвхөн АНУ төдийгүй Канад, Мексик, Их Британид ч бүртгэгджээ.

Хачирхалтай нь мөн өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны санал хураалт болох “Супер мягмар гараг” юм. Тэгвэл энэхүү санал хураалтыг тасалдуулах зорилгоор кибер халдлага үйлдсэн байж болзошгүй гэсэн таамаг ч гараад байгаа юм.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Кибер ба дэд бүтцийн аюулгүй байдлын агентлагийн нэгэн албан тушаалтан "Бид энэхүү асуудлыг сайтар судалж байна. Одоохондоо сонгуультай холбоотой ямар нэгэн цахим халдлага гэдэг нь батлагдаагүй” хэмээн өгүүлжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35