Электрон тамхины Juul брэнд хэрэглэгчдийн насыг баталгаажуулдаг тохиргоотой шинэ төхөөрөмж бүтээжээ
2023, 8 сарын 1. 16:391

Электрон тамхины Juul Labs компани хэрэглэгчдийн насыг баталгаажуулдаг тохиргоотой “дараагийн үеийн” электрон тамхиа бүтээжээ. Тийнхүү Juul Labs компанийн зүгээс бүтээсэн төхөөрөмжөө худалдаалах зөвшөөрлийг авахаар хүлээж байгаа гэнэ.

Шинэ төхөөрөмжийн хувьд гар утасны тусгай аппликейшнтэй холбогдох бөгөөд хэрэглэгчид өөрсдийн иргэний үнэмлэхийн зургийг оруулах эсхүл бодит цагийн зургаа авч, хувийн мэдээллээ оруулах ёстой юм. Ингэснээр аппликейшн тэдний мэдээллийг гуравдагч этгээдийн мэдээллийн сантай тулгаж, насыг нь баталгаажуулах ажээ. Улмаар хэрэглэгч 21 болон түүнээ дээш настай бол тус электрон тамхийг ашиглах юм.

Juul Labs компаниас мэдэгдсэнээр тэд шинэ төхөөрөмжөө Их Британи, Канадын зах зээлд аль хэдийн худалдаалж эхэлсэн бол АНУ-ын зах зээлд худалдаалах зөвшөөрлөө хүлээж байгаа гэсэн байна.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Ононцэцэг
203.91.115.53
   /
2023, 8 сарын 2. 8:47

Өөр хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдоггүй заавал тамхи үйлдвэрлэдэг хаашаа янзын үйлдвэр....гээч вэ

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35