Хиймэл оюун ухааны “галзуурлын” ачаар ASML компани зах зээлийн үнэлгээгээрээ Европтоо 3-рт бичигдэх болжээ
1 сарын 24. 6:510

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдээлснээр хиймэл оюун ухаанд суурилсан хагас дамжуулагчийн эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа энэ үед Голландын хагас дамжуулагч тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг ASML компанийн хувьцааны үнэ Европын хөрөнгийн зах зээл дэх үнэлгээгээрээ гуравдугаарт жагссан талаар онцолжээ.

Мөн өдөр Европын хөрөнгийн зах зээл дээр ASML компанийн хувьцааны үнэ өмнөх арилжааны өдрийн хаалтын ханштай харьцуулахад 3 хувиар өссөнөөр сүүлийн хоёр жилийн хугацаан дахь дээд хэмжээнд хүрч, зах зээлийн үнэлгээгээр хүнсний Nestlе компанийг давлаа. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 306 тэрбум ам.долларт хүрсэн бол Nestle-ийн зах зээлийн үнэлгээ 301 тэрбум ам.доллар байгаа юм.

ASML нь Европын хөрөнгийн зах зээл дэх үнэлгээгээрээ Данийн эм үйлдвэрлэгч Novo Nordisk болон Louis Vuitton Moët Hennessy (LVHM) компаниудын дараа гуравдугаарт жагсжээ. Bloomberg агентлагийн үзэж байгаагаар ASML компанийн хувьцаа ийнхүү өсөх болсон шалтгаан бол хагас дамжуулагч үйлдвэрлэгчид өндөр технологийн тоног төхөөрөмжид зориулах зардлаа нэмэгдүүлсний үр дүн гэж дүгнэсэн бөгөөд ирэх онд ч тус компани маш хүчтэй өсөлт үзүүлнэ гэж таамагласан байна.

ASML-ийн гол үйлчлүүлэгчдийн нэг, хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC компанийн холбогдох албан тушаалтан энэ жилийн борлуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад 20 гаруй хувиар өснө гэсэн таамаглалыг зарлаж байсан билээ.

ASML бол хэт ягаан туяа ашиглан хагас дамжуулагч үйлдвэрлэгч машин бүтээдэг дэлхийн цорын ганц компани юм. Энэхүү технологи нь маш их хэмжээний өгөгдөл, датаг илүү жижиг хэмжээтэй хагас дамжуулагчид багтаах боломжийг бүрдүүлж өгдөг аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35