Теsla компанийн Хятад дахь үйлдвэрийн борлуулалт өнгөрөгч 9-р сард 11 хувиар буурчээ
2023, 10 сарын 10. 17:210

Теsla компанийн Хятад дахь үйлдвэрт үйлдвэрлэсэн автомашины өнгөрөгч 9-р сарын борлуулалт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 11 орчим хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Орон нутгийн цагаар 9-ний өдөр CNCB сувгийн Хятадын Автомашины Холбооны тайлангаас иш татан мэдээлснээр, Теsla-гийн Хятад дахь үйлдвэрт үйлдвэрлэсэн цахилгаан автомашины борлуулалт өнгөрсөн 9-р сард 74.073-д хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар буурсан болохыг онцлов.

Тус компани нь Хятадад үйлдвэрлэдэг цахилгаан автомашиныхаа ихэнх хэсгийг экспортолдог бөгөөд хамгийн эрэлттэй, хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй загварууд болох “Model 3” болон “Model Y”-ын борлуулалт 8-р сараас 9-р сар хүртэл 12 хувиар буурсан байх юм.

Борлуулалтын хэмжээ ийнхүү буурсан талаар компанийн зүгээс тайлбарлахдаа "Үйлдвэрийг шинэчлэх зорилгоор төлөвлөгөөт зогсолт хийсэн явдал нь үйлдвэрлэлийн хэмжээ хэд хэдэн удаа буурахад хүргэсэн" гэв. Түүнчлэн “Үүнтэй холбоотойгоор энэ оны борлуулалтыг 1.8 саяд хүргэх зорилтод ямар нэгэн өөрчлөлт ороогүй” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Компанийн зүгээс өрсөлдөх чадвар, түүнийгээ дагаад борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд өнгөрөгч 6-ны өдөр АНУ-ын зах зээлд борлуулагдаж буй “Model 3” болон “Model Y” загваруудынхаа үнийг бууруулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Үүний зэрэгцээ Теsla компани ирэх 18-ны өдөр гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа зарлахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35