Hyundai, Kia компаниуд АНУ-ын зах зээлээс 90.000 автомашиныг эргүүлэн татахаар болжээ
2023, 8 сарын 4. 5:230

Ройтерс агентлагийн мэдээлснээр БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч Hyundai болон Kia компаниуд гал гарах эрсдэл бүхий 91 мянган шинэ автомашинаа АНУ-ын зах зээлээс эргүүлэн татахаар болсноо мэдэгджээ.

Энэхүү шийдвэрийн хүрээнд 2023-2024 оны Hyundai Palisade, 2023 оны Tucson, Sonata, Elantra, Kona, 2023-2024 оны Seltos, 2023 оны Kia Soul болон Sportage зэрэг загварууд багтаж байгаа юм.

Hyundai, Kia компаниуд эргүүлэн татах болсон шалтгаанаа тайлбарлахдаа автомашин зогсоход хөдөлгүүрийг автоматаар зогсоодог систем болох ISG шатахууны насосны цахилгаан хянагч дахь зарим эд ангиуд гэмтэлтэй байж болзошгүйн улмаас хэт халалт үүсэх эрсдэлтэй хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн компаниудын зүгээс хэрэглэгчдэд сануулахдаа дилерүүд автомашинд тань асуудал байгаа эсэхийг шалгаж, шаардлагатай бол шатахууны насосны цахилгаан хянагчийг сольж өгөх болно гээд дээр дурдсан загварын тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг засвар үйлчилгээ авах хүртлээ автомашинаа гадаа зогсоол дээр байрлуулахыг хүссэн байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35