АНУ: TSMC компанид 5 тэрбум ам.долларын татаас олгоно
3 сарын 12. 3:330

АНУ-ын Аризона мужид хагас дамжуулагчийн үйлдвэр барьж буй Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC компани тус улсын “Хагас дамжуулагчийн тухай хууль”-д заасны дагуу 5 тэрбум ам.долларын татаас авах төлөвтэй байгаа талаар Bloomberg News агентлаг мэдээлэв.

Тус мэдээнд дурдсанаар зөвхөн TSMC гэлтгүй Америкийн Intel, Micron, Өмнөд Солонгосын Samsung Electronics зэрэг компаниуд ч олон тэрбум ам.доллароор хэмжигдэх дэмжлэг авах нь тодорхой болоод байгаа ба татаасын хэмжээ харилцан адилгүй байхыг онцлов.

АНУ-ын Худалдааны яам хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарт нийт 39 тэрбум ам.долларын татаасыг төсөвлөснөөс TSMC, Samsung Electronics зэрэг дэвшилтэт компаниудыг дэмжихэд 28 тэрбум ам.долларыг хуваарилжээ.

Samsung Electronics компанийн хувьд Техас мужид шинэ үйлдвэр барихад 17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн бөгөөд АНУ-ын засгийн газраас олгох татаасын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөг хэлэлцэж байна гэж Bloomberg News агентлаг мөн дурдав.

Худалдааны яам энэ сарын эцэс гэхэд өндөр технологийн томоохон хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудад татаас олгох төлөвлөгөөг нээлттэй зарлах аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35