Анхны ажлаасаа суралцах ёстой зүйлс
2023, 9 сарын 5. 9:000

Хөдөлмөрийн зах зээлд тавтай морил! Анхны ажилдаа орно гэдэг үнэхээрийн сэтгэл догдлуулсан үйл явдал. Үүний зэрэгцээ бас багагүй сандрал, түгшүүр мэдрэх нь ч бий. Тэгвэл бид танд энэ удаагийн нийтлэлээрээ анхны ажлаас юу, юу суралцах ёстойг хэлж өгье.

Өөрийн карьерын зорилгыг тодорхойлох

Таны карьер таныг хаашаа хөтлөх нь үргэлж л гэнэтийн бэлэг байдаг. Гэхдээ анхны ажил гэдэг таныг тухайн салбартаа үлдэх эсэхийг тодорхойлох чухал зэмсэг болдог. Магадгүй та үнэхээр л өөрийн хүссэн зүйлийг хийж байж санагдаж болох ч зарим хүний хувьд тус салбар нь төсөөлсөн шиг байхгүй байх тохиолдол бий. Тиймээс анхны ажлаа эхлүүлсэн бол та цаашид хэрхэхээ бодоод үзээрэй.

Олон төрлийн мэргэжилтэй хүмүүстэй уулзаж, танилцаж, тэдний мэргэжил хэрхэн хөрвөж байгааг анзаарч, ямар ур чадвартай байхад ямар төрлийн ажил эрхлэх боломжтой вэ зэрэгт тулгуурлан карьерын замналаа хааш чиглүүлэхийг шийдэх нь бидний анхны ажлаасаа суралцах ёстой хамгийн том зүйл билээ.

Багийнхнаа таньж мэд

Хөдөлмөрийн зах зээлд гараад өөрийгөө хайрцаглаад байлгүй хүмүүстэй танилцаарай. Ингэснээр та төрөл бүрийн зан араншинтай хүмүүстэй хэрхэн эв эеэ олохыг сурах бөгөөд энэ нь цаашлаад таны багаар ажиллах ур чадвар эергээр нөлөөлнө.

Ур чадвараа дээшлүүл

Анхны ажлаасаа хүн хамгийн их зүйлийг сурах нь бий. Мэдээж байгууллага бүрээс л тодорхой нэг зүйл сурах ч анхны ажил гэдэг бүх л талаараа шинэ соргог байдаг. Тиймээс энэ нөхцөлд та өөрийн эзэмшсэн ур чадвараа л сайжруулахаас гадна өөр олон ур чадварыг эзэмших хэрэгтэй. Байгууллагын сургалт, семинарт тасралтгүй хамрагдаж, өөрийн юунд дуртай, юунд сонирхолтойг ч тодорхойлж болно. Эдгээр нь цаашид таныг хөдөлмөрийн зах зээлд замчилна.

Өөрт тохирох менторыг ол

Карьерын ментор олох гэдэг тийм ч амархан биш. Гэхдээ ажлын орчноос ментор олно гэдэг харьцангуй амархан байх нь бий. Үүний тулд та хэн юу хийдгийг ажиглаж, таны хүрэхийг хүссэн байр сууринд хэн байгааг анзаарч, түүний тухай судлах юм. Энэ нөхцөлд та тухайн хүнээс, “Та энэ өндөрлөгт хүрэхэд юу туулав даа?” гэсэн энгийн асуулт асууж болно. Гэхдээ мэдээж нөгөө хүнийхээ завтай үеийг тааруулаарай.

Байгууллагаа судал

Цаасан дээр бичихэд байгууллагын дотоод бүтцийг ерөнхийлсөн байдаг ч дийлэнх нөхцөлд тухайн байгууллагын шийдвэр гаргалтад үнэтэй хувь нэмэр оруулж байдаг нэг хүн байдаг. Түүнээс захирлууд ч үг сонсдог бөгөөд энгийн нэг ажилтан мэт харагдах ч үнэндээ байгууллагын жанжин шугамыг авч явдаг байх нь ч бий. Тиймээс тэдэнтэй дотно нөхөрлөхийг хичээгээрэй.

Өөрийн амжилтыг жагсаа

Анхны ажлынхаа хүрээнд ямар, ямар амжилт гаргаж, юу сурч мэдсэнээ тэмдэглэх нь хожим танд ихээхэн тус хүргэнэ. Мөн ажилд орчихсон гэж санаа амрахын оронд анкетаа үргэлж шинэчилж байхаа мартуузай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
4
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35