BBC: Ажилтнууд дургүй ажлаа хүчлэн хийх нь нэмэгдсэн энэ үед ажил олгогчид юу хийж чадах вэ?
2023, 9 сарын 6. 20:070

Олон улсын хөдөлмөрийн зах зээлийг ажиглавал ажилтнууд ажлаасаа гарах үзэгдэл буурч байгаа энэ цаг үед ажлын байрны эрэлт нийлүүлэлтээ давах болжээ. Эл үзэгдлийн хүрээнд LinkedIn хүний нөөцийн платформоос мэдээлснээр зургаадугаар сарын байдлаар АНУ-д ажилтан шинээр ажилд авах нь өнгөрөгч оны мөн үеэс 20.9 хувиар буурсан байсан бол Их Британид 22.5 хувиар буурсан байсан гэнэ. Гэсэн ч ажил горилогчдын ажил хайх үзэгдэл нь илт өссөн бөгөөд тоон үзүүлэлтээс үзвэл, өнгөрөгч долоодугаар сард л гэхэд Их Британи улсад ажил горилогчид ажилд орохоор хүсэлт гаргах явдал нь 2022 онтой харьцуулахад 150 хувиар өсжээ. Харин энэ үзүүлэлт АНУ-ын хүрээнд 35 хувиар өссөн байна.

Судалгааны хүрээнд мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хүмүүсийн зарим нь хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байгаа бол үлдсэн хувь нь ажлаасаа гарахыг хүсэж байгаа ч ажилд авах үйл явц удааширч, олон улсын эдийн засгийн хэтийн төлөв таамаглах аргагүй байгаагаас үүдэн нэг орон тоондоо тодорхойгүй хугацаагаар гацсан байдалтай байгаа гэнэ.

Уг асуудлын хүрээнд ADP Хүний нөөцийн менежментийн ахлах эдийн засагч Нела Ричардсоны мэдэгдсэнээр, “Эдийн засгийн их хямрал хийгээд хөдөлмөрийн зах зээлийн хямралын үед хөдөлмөр эрхлэгчид ажлыг солихоороо нэг болсон. Улмаар хөдөлмөрийн зах зээлээс тодорхой тооны орон тоо тасралтгүй арчигдсаар одоо тус зах зээл дэх орон тоо урьд урьдынхаас цөөн үлдэж, хүмүүс нэг орон тоонд ажиллаад эхэлсэн бол тус орон тоогоо орхихоос цааргалах болжээ. Үүнээс үүдэн ажилдаа сэтгэл дундуур ажилтнуудын тоо нэмэгдэж байгаа юм. Өмнө нь хүмүүс өөрсдийн дуртай зүйлийг олох гэж орон тооноос орон тоо руу үсчдэг байсан бол өдгөө ажилтнуудын дийлэнх нь “чимээгүйгээр” ажлаасаа гардаг болсон. Саяхан боловсруулсан судалгаагаар л гэхэд дэлхий дахинаа хөдөлмөр эрхэлж буй 122,416 хүнээс авсан түүврийн судалгаагаар тэдний 59 хувь нь дургүй ажлаа хийж, ердөө л гүйцэтгэгчийн үүрэг хүлээж байгаа гэж хариулсан.

Үүнд нөлөөлж буй хүчин зүйлс нь, амьдралын өртөг нэмэгдсэн, цалин хөлсний өсөлт удааширсан зэрэг гэнэ. Улмаар хөдөлмөрийн зах зээлд сул орон тоо цөөхөн учир тэд өөрсдийн амьдралыг эрсдэлд оруулахаас зайлсхийхдээ дургүй ажлаа хүчлэн хийж, ажлаасаа урам зориг мэдрэхээ больсон байна.

Тэгвэл уг асуудлын хүрээнд ажил олгогчид юу хийж чадах вэ?

Ажилтнууд хийж буй ажилдаа сэтгэл дундуур байх нь зөвхөн тэр хүний асуудал мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ энэ нь тэдний үр бүтээмжтэй шууд холбогдож байдаг. Тиймээс ажил олгогчдын зүгээс ажлын орчин нөхцөлийг сайжруулах, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх тал дээр сайтар анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, ажлын орчныг сайжруулах, ажлын цагийг илүү уян хатан болгох, ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулах шаардлагатай болж байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35