Судалгаагаар 2024 оны сүүл гэхэд 10 компанийн 9 нь оффисоос ажилладаг болно гэсэн дүгнэлт гарчээ
2023, 8 сарын 30. 17:200

Саяхан явуулсан нэг судалгаагаар 2024 оны сүүл гэхэд компаниудын 90 хувь нь ажилтнуудаа оффисоос ажиллахыг шаардана гэсэн дүгнэлт гарчээ.

Resumebuilder.com веб хуудаснаас танилцуулснаар тэд нийт 1,000 компанийн шийдвэр гаргах түвшний хүнийг судалгаандаа хамруулсан бөгөөд тэдний дийлэнх нь ирэх нэг жилийн хугацаанд ажилтнуудаа оффисоос ажиллахыг шаардана гэсэн байна.

Цар тахлаас үүдэн компаниуд ажилтнуудаа гэрээс нь ажиллуулах шаардлага тулгарч, хүмүүс гэртээ ажиллах болсон билээ. Улмаар өдгөө цар тахал намжсан энэ үед тэд ажилтнуудаа оффисоос ажиллахыг шаардах болсон юм. Тэгвэл уг судалгаагаар 2024 оны сүүл гэхэд дийлэнх компани ажилтнуудаа оффисоос ажиллахыг шаардана гэжээ.

Судалгаанд хамрагдагсдыг судалж үзвэл, тэдний 64 хувь нь оффисын байгууламжтай бол 20 хувь нь 2024 оны сүүл гэхэд оффистой болсон байхаар төлөвлөж, 11 хувь нь ойрын 2-3 жилдээ оффистой болно гэж байгаа гэнэ. Харин тэднээс ердөө 4 хувь нь хэзээ ч оффистой болно гэж төлөвлөдөггүй гэсэн байна.

Гэвч оффисоос ажиллах журмын хувьд судалгаанд хамрагдагсдын ердөө 2 хувь нь л ажилтнуудаа оффисоос ажиллуулахаар төлөвлөж байгаагүй, тийм шийдвэр ч гаргахгүй гэсэн юм. Үлдсэн хувь буюу 98 хувь нь тодорхой хугацааны дотор ажилтнуудаа оффисоос ажиллуулахаар төлөвлөж байгаа гэжээ.

Мөн түүнчлэн оффисоос ажиллахын давуу талын хүрээнд хийсэн судалгаагаар, компаниудын хэлснээр ажилтнууд оффисоос ажиллах болсноор тэдний үр бүтээмж нэмэгдэж, компанийн ашиг ч нэмэгдсэн гэсэн юм.


Эх сурвалж: Resume Builder

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35