Судалгаагаар Z үеийнхний 63 хувь нь ажлын байран дээрээ сайн найзтай байдаг гэсэн дүн гарчээ
2023, 12 сарын 5. 19:250

Хүн гэдэг нийгмийн амьтан. Тиймдээ ч үе тэнгийн хүмүүстэйгээ найзалж нөхөрлө хандлага өндөр. Нэн ялангуяа ажлын байран дээр үүе тэнгийн хүмүүс найзалж нөхөрлөх нь элбэг. Учир нь хүмүүс дунджаар 7 хоногийн 40 цагийг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг шүү дээ.

Тэгвэл саяхан боловсруулсан судалгаагаар залуу үеийнхэнд эл хандлага бүр ч өндөр байна гэнэ шүү.

Тодруулбал, Glassdoor гэх цахим хуудаснаас боловсруулсан судалгаагаар хөдөлмөр эрхлэгч хүмүүсийн 51 хувь нь ажлын байран дээрээ сайн найзтай гэсэн дүн гарсан бол хөдөлмөр эрхлэгч Z үеийнхний 63 хувь нь ажлын байран дээрээ сайн найзтай гэсэн дүн гарчээ. Үүнээс үзвэл залуус ажлын байран дээрээ сайн найзтай болох нь нийтлэг үзэгдэл болсон гэж ойлгож болно.

Ажлын байран дээрээ найзтай байна гэдэг олон давуу талтай. Судалгаанд оролцогчдын 87 хувийн хариулснаар ажлын байран дээрээ найзтай байх нь тэдний ажил мэргэжилд дэмжлэг болдог гэсэн бол 79 хувийн хариулснаар энэ нь ажлын байрыг илүү зугаатай болгодог, харин 78 хувийн хариулснаар энэ нь тэднийг стресст орохоос сэргийлдэг гэжээ.

Тэгвэл хүн хэдий хэр хугацаанд ажлын байран дээрээ найзтай болдог вэ? Судалгаагаар ажлын байран дээр хүмүүстэй найз нөхдийн хэмжээнд очиход дунджаар 50 цаг шаардлагатай байдаг бол сайн найзууд болоход дунджаар 200 цагийг цуг өнгөрүүлсэн байх шаардлагатай гэсэн дүн гарсан байна.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35