АНУ: Калифорни мужийн хуулиар түргэн хоолны сүлжээ ресторануудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгджээ
2023, 9 сарын 29. 16:230

CNN сувгаас мэдээлснээр АНУ-ын Калифорни муж түргэн хоолны сүлжээ ресторануудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлжээ. Улмаар тэдний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тухай тогтоомжид мужийн захирагч Гэвин Ньюсом пүрэв гарагт гарын үсгээ зурснаа шийдвэр баталгаажсан байна.

Тийнхүү тогтоомжийн хүрээнд тус салбарт ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагийн 20 ам.доллар болох болжээ.

Одооогийн байдлаар түргэн хоолны сүлжээ ресторануудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагийн 15.50 ам.долларын үнэлгээтэй байгаа бол ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс энэ нь цагийн 16 ам.доллар болж, 2024 оны дөрөвдүгээр сараас цагийн 20 ам.доллар болох юм.

Гэвч уг тогтоомжид нэг шаардлага байх нь хөдөлмөр эрхлэгчдийн ажилладаг түргэн хоолны сүлжээ нь АНУ-ын нутаг дэвсгэрт 60 болон түүнээс дээш салбартай байх гэнэ. Хэрэв түргэн хоолны сүлжээ нь уг шаардлагыг хангахгүй аваас ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхгүй ажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35