Өмнөд Солонгосын оффисын ажилчид хамгийн бага хугацаагаар гэрээсээ ажилладаг
2023, 9 сарын 6. 4:152

Дэлхийн 34 оронд хийсэн судалгаагаар Өмнөд Солонгосын оффисын ажилчид сард 1.6 өдөр гэрээсээ ажилладаг үзүүлэлтээрээ энэхүү судалгааг сүүл мушгисан байна.

Нью-Йорк Таймс сонины орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдээлснээр, Стэнфордын их сургууль, Мексикийн Технологийн институт, Германы Айфо институтын зүгээс өнгөрөгч 4-р сараас 5-р сар хүртэл дэлхийн 34 орны 42,000 оффисын ажилтны дунд гэрээсээ ажиллаж буй хугацааг судалсан болохыг онцолжээ. Тэгвэл энэхүү судалгаагаар Өмнөд Солонгосын оффисын ажилчдын сард гэрээсээ ажиллах өдрийн дундаж тоо 1.6 хоног байсан ба энэ нь судалгаанд хамрагдсан 34 орноос хамгийн бага үзүүлэлт байв. Цаашлаад Ази тивийн Япон улс 2 хоног, Тайвань 2.8 хоног, Хятад 3.2 хоног гэрээсээ ажилладаг гэх дүн мэдээ гарсан байна. Энэ нь Өмнөд Солонгостой харьцуулахад арай илүү хугацаагаар гэрээсээ ажилладаг хэмээн харагдаж байгаа хэдий ч Зүүн хойд Азийн орнууд тус судалгааны хамгийн сүүлийн байруудыг эзэлцгээжээ.

Нөгөөтэйгүүр, АНУ, Их Британи, Канад зэрэг англи хэлээр ярьдаг орнуудын хувьд гэрээсээ ажиллах өдрийн тоо харьцангуй олон байв.

Сард хамгийн олон хоног гэрээсээ ажилладаг улсаар Канад шалгарсан ба 6.8 хоногийг гэрээсээ ажилладаг байна. Түүний араас Их Британи (6), АНУ (5,6), Австрали (5,2) улсууд тус тус оржээ.

Харин Герман, Финлянд, Нидерландын оффисын ажилчид 4 хоногийг гэрээсээ ажиллахад зарцуулдгаараа Европ тивийг тэргүүлэв. Өмнөд Америкт сард мөн л 4 өдрийг гэрээсээ ажиллаж өнгөрүүлдэг Чили улс тэргүүлжээ.

Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр судлаачид судалгаанд оролцсон орнуудын орон сууцны нөхцөл байдлыг ихээхэн ажигласан болохыг онцолсон байна. Тэгвэл уг ажиглалтаас харахад Азийн орнуудад хүмүүс ихэвчлэн жижиг талбай бүхий орон сууцанд гэр бүлийнхээ олон гишүүдийн хамтаар амьдардаг нь оффисоос ажиллахыг түлхүү сонгох бас нэгэн шалтгаан хэмээн тайлбарлав. Харин АНУ, Канад, Австралийн захын дүүргүүд зэрэг хүн амын нягтаршил багатай газруудад хүмүүс ихэвчлэн том талбайтай орон сууц, амины орон сууцанд амьдардаг тул гэрээсээ ажиллахад таатай орчинг бүрдүүлдэг байж болзошгүй хэмээжээ.

Түүнчлэн судлаачид “Ковид-19” цар тахлын хорио цээрийн хугацаа мөн ихээхэн нөлөөлсөн гэж үзэж байна. Тодруулбал цар тахалтай холбогдуулан хорио цээрийн хатуу дэглэмийг харьцангуй богино хугацаагаар авч хэрэгжүүлсэн орнууд нь гэрээсээ ажиллах тал дээр хангалттай хөрөнгө оруулалт хийх боломж тэр бүр гараагүй тул гэрээсээ ажиллах шинэ хэв маяг тогтож амжаагүй хэмээн дүгнэж болох аж.

Мөн ажлын байрны соёлыг энэхүү судалгааны үр дүнд нөлөөлөх нэгэн томоохон хүчин зүйл хэмээн харж болох юм. Нью-Йорк Таймс сонин "Өмнөд Солонгосын олон оффисын ажилчид цар тахал дэгдэж байх ид үед ч оффисоосоо ажилласаар байсан” хэмээн өгүүлсэн байна. Үүний тод жишээ болгон хагас дамжуулагч үйлдвэрлэгч SK Hynix компанийг дурдаад тухай үед тус компанийн зүгээс бүхий л ажилчид гэрээсээ ажиллах боломж хязгаарлагдмал гэдэг утгаараа гэрээсээ ажиллах нь сөрөг уур амьсгал бүрдүүлж болзошгүй хэмээн үзэж уламжлалт байдлаар үйл ажиллагаагаа явуулж байсан билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
   /
2023, 9 сарын 7. 18:07

Үнхээр гайхалтай минмй сэтгэгдэл машин өндөр байна

   /
2023, 9 сарын 7. 18:07

Үнхээр гайхалтай минмй сэтгэгдэл машин өндөр байна

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35