Густав Климтийн “Дэвүүртэй эмэгтэй” бүтээл 85 сая фунт стерлинг хүрч Европын хамгийн үнэтэй уран зураг болжээ
2023, 6 сарын 29. 4:210

Австрийн нэрт зураач Густав Климтийн сүүлчийн бүтээл гэгддэг “Дэвүүртэй эмэгтэй" Европт урьд өмнө байгаагүй өндөр үнээр зарагдсан урлагийн бүтээл болжээ.

New York Times зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлснээр Английн Лондон хотноо Sotheby's ордны зохион байгуулсан уг дуудлага худалдаагаар “Дэвүүртэй эмэгтэй" гэх энэхүү бүтээл 85.3 сая фунт стерлингээр зарагдсан болохыг онцлов. Ингэснээр энэхүү уран зураг нь Климтийн дэлхий даяар борлуулагдсан бүтээлүүд дундаас хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээл болсон байна.

Тэгвэл энэхүү алдарт бүтээлийг Хонконг гаралтай нэрээ нууцалсан эрхэм худалдаж авсан бөгөөд дуудлага худалдаанд түүнийг төлөөлөн урлагийн зөвлөх Пэтти Вонг оролцжээ.

Өмнө нь Европын дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдсан урлагийн бүтээлээр 2010 онд 104,3 сая ам.доллароор зарагдсан Альберто Жакометтигийн "Алхаж буй хүн I" уран баримал тодорч байсан бол уран зургийн төрөлд Францын зураач Клод Монегийн "Усны сараана" 2008 онд 80.4 сая доллароор зарагдаж Европтоо дуудлага худалдааны дээд амжилт тогтоож байв.

Климтийн сүүлчийн бүтээл гэгддэг энэхүү бүтээлийг 1918 оны 2-р сард түүний урлангаас олжээ.

Урлагийн сэтгүүл ArtNet-ийн мэдээлснээр уг бүтээлийг Климтийн ивээн тэтгэгч, найз Элвин Бохле эзэмшдэг байсан бөгөөд дараа нь 1994 онд дуудлага худалдаагаар 12 сая ам.доллар ч хүрэхгүй үнээр зарагдаж байсан болохыг дурдсан байна.

Сонирхуулж хэлэхэд, дуудлага худалдаагаар зарагдсан дэлхийн хамгийн үнэтэй урлагийн бүтээл бол 2017 онд 450.3 сая ам.доллароор зарагдсан Леонардо да Винчигийн "Аврагч Мунди" аж.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35