2024 оны Grammy Awards шагнал гардуулах ёслолд үзүүлбэрээ үзүүлэх уран бүтээлчдийн жагсаалт гарчээ
1 сарын 18. 19:490

Дэлхийн дуу хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулдаг, салбартаа хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог Grammy Awards шагнал гардуулах ёслол энэ оны хоёрдугаар сарын 4-ий өдөр зохион байгуулагдах болсон билээ. Тэгвэл 66 дугаар удаагийн Grammy Awards наадмын үеэр үзүүлбэр үзүүлэх уран бүтээлчдийн жагсаалт саяхан олон нийтэд ил болжээ.

Уран бүтээлчдийн хувьд тус шагнал гардуулах ёслолын тайзан дээр гарах нь чамгүй нэр төрийн хэрэгт тооцогддог юм.

Тийнхүү энэ удаагийн шагнал гардуулах ёслолд хэн, хэн үзүүлбэрээ үзүүлэх болсныг сонирхвол, дуучин Билли Айлиш, Дуа Липа, Оливиа Родриго нар багтжээ.

Дуучдын хувьд энэ оны Grammy Awards-т бүгд нэр дэвшсэн юм. Тодруулбал, дуучин Билли Айлиш л гэхэд нийт 6 төрөлд нэр дэвшсэн бол Дуа Липа 2 төрөлд, Оливиа Родриго 6 төрөлд тус тус нэр дэвшжээ. Мөн сонирхуулахад бүсгүйчүүд бүгд “Оны шилдэг цомог” төрөлд өрсөлдөж байгаа юм.


Эх сурвалж: CBS News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35