Саудын Араб “Дэлхийн Экспо 2030”-ыг зохион байгуулахад 7.8 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэв
2023, 6 сарын 22. 3:351

2030 оны “Дэлхийн Экспо”-г зохион байгуулахаар Өмнөд Солонгос болон Италитай өрсөлдөж буй Саудын Араб улс 7.8 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх санал тавьсан тухай Саудын Арабын төрийн мэдлийн SPA мэдээллийн агентлаг мэдээлэв.

Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сайд Аль-Фалих Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Үзэсгэлэнгийн Байгууллагын (BIE) Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ “Бид “Дэлхийн Экспо”-д зориулж 7.8 тэрбум ам.доллар хөрөнгө оруулалт хийнэ. Энэ нь экспог зохион байгуулахаар нэр дэвшиж буй Эр-Рияд хотод зориулсан хөрөнгө оруулалтын томоохон төлөвлөгөөний нэг хэсэг юм" хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Сайд Аль-Фалих "Саудын Араб даяар 3.3 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын томоохон төсөл хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү хөрөнгө оруулалтын 30 хувийг нийслэл Эр-Рияд хотод хуваарилсан" гэж тайлбарлав.

Саудын Араб бол газрын тосны зах зээлээс олсон асар их хөрөнгийнхөө ачаар “Дэлхийн Экспо”-г зохион байгуулах нэр дэвшигч орнууд дундаас сонгогдох магадлал хамгийн дээгүүрт байгаа юм.

Тус улс нь 2030 оны 10-р сарын 1-ээс 2031 оны 3-р сарын 31-ний хооронд 6 сая ам метр бүхий талбайд үзэсгэлэнг зохион байгуулах саналыг тавиад байгаа аж.

Саудын Араб нь экспод 226 орон оролцуулж, 41 сая жуулчин хүлээж авна хэмээн тооцоолж байгаа юм.

Үзэсгэлэнг зохион байгуулах орныг ирэх 11-р сарын сүүлээр болох хурлаар Олон Улсын Үзэсгэлэнгийн Байгууллагын гишүүн 179 орны санал хураалтаар эцэслэн шийдвэрлэх гэнэ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.126.89.207
   /
2023, 9 сарын 9. 10:52

Тэгээд 7.8 их наяд $ юм уу 7.8 тэрбум $ уу??? Zangia news

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35