Хятадын экспорт өнгөрөгч 10-р сард 6.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ
2023, 11 сарын 8. 5:070

Хятадын өнгөрөгч 10-р сарын экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарснаар тус улсын экспортын хэмжээ гурав дахь сардаа дараалан агшаад байна.

Хятадын Гаалийн ерөнхий газрын 7-ны өдөр мэдээлснээр, өнгөрөгч 10-р сарын экспортын хэмжээ 274 тэрбум 830 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар буурсан болохыг онцолжээ.

Тодруулбал тус улсын экспортын өсөлтийн хурд өнгөрөгч 8-р сард 8.8 хувиар, 9-р сард 6.2 хувиар, 10-р сард ийнхүү 6.4 хувиар тус тус буурснаар гурван сар дараалан нэг оронтой тоогоор агшсан үзүүлэлттэй гарав. Өнгөрсөн сарын хувьд энэхүү буурсан үзүүлэлт нь зах зээлийн хүлээлтээс хамаагүй доогуур байсан нь ихээхэн анхаарал татсан байна. Тухайлбал Ройтерс агентлагийн зүгээс эдийн засгийн мэргэжилтнүүдийн дунд явуулсан судалгаагаар 10-р сард Хятадын экспорт 3.3 хувиар буурна гэж таамаглаж байсан аж.

Нөгөөтэйгүүр, мөн хугацаанд импорт 218.3 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.0 хувиар өссөн үзүүлэлт болов. Экспортоос импортыг хасч тооцсон 10-р сарын худалдааны ашиг 56.53 тэрбум ам.доллар болсон нь өмнөх сард 77.71 тэрбум ам.долларт хүрч байсантай харьцуулахад 27.3 хувиар буурсан явдал болжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35