Ерөнхий сайд Кишида хагас дамжуулагч, батарейны салбарт хөрөнгө оруулалт хийхийг Саудын Арабын хунтайжаас хүсжээ
2023, 7 сарын 18. 3:390

Японы ерөнхий сайд Фумио Кишида, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар хоёр талын эрчим хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэх тохиролцоонд хүрчээ.

Японы Гадаад харилцааны яамны зүгээс 17-ны өдөр мэдээлснээр, Ойрхи Дорнодод албан ёсны айлчлал хийж байгаа ерөнхий сайд Кишида угсаа залгамжлах хунтайж бин Салмантай уулзаж, эрчим хүч, худалдаа, аялал жуулчлал зэрэг олон сэдвээр ярилцсан болохыг онцолсон байна.

Ерөнхий сайд Кишидагийн хувьд удаан хугацааны туршид түүхий газрын тос тогтвортой нийлүүлж байгаа Саудын Араб улсад талархал илэрхийлжээ. Үүний дараа угсаа залгамжлах ханхүү Бин Салман "Газрын тос олборлогч хийгээд хэрэглэгч улс аль аль нь ашиг хүртэхийг хичээх нь зүйн хэрэг” хэмээн онцлон тэмдэглэв.

Түүнчлэн тус хоёр улс Саудын Арабын санал болгосон цэвэр эрчим хүчний хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцэх тодорхой хөтөлбөрүүдийг эргэн харах төлөвлөгөөг боловсруулахаар тохиролцсон байна.

Kyodo News агентлагийн тайлбарлаж буйгаар “Саудын Арабын хувьд газрын тосноос олдог ашиг орлогоос хэт хамааралтай байдлаа багасгахын тулд шаталтын явцад нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй устөрөгч зэрэг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа” хэмээн дурдав.

Үргэлжлүүлэн “Ерөнхий сайд Кишидагийн Ойрхи Дорнодод хийсэн энэхүү айлчлалд Японы 40 орчим компанийн төлөөлөгчид дагалдан явсан ба Саудын Арабтай эрчим хүчний салбарт 26 баримт бичигт гарын үсэг зурсан” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Ерөнхий сайд Кишида, угсаа залгамжлах хунтайж бин Салман нар мөн хоёр орны хөрөнгө оруулалт, солилцоог дэмжих шаардлагатай талаар санал нэгджээ. Ерөнхий сайд Кишида мөн энэ үеэр хагас дамжуулагч болон батарейны салбарт хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхийг Саудын Арабаас хүслээ. Угсаа залгамжлах хунтайж бин Салман ч Японыг чиглэсэн хөрөнгө оруулалтыг тэргүүн эгнээнд тавихаа мөн илэрхийлэв.

Ерөнхий сайд Кишида угсаа залгамжлах хунтайж бин Салмантай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд хэлэхдээ, "Газрын тос үйлдвэрлэгч болон хэрэглэгч гэх байр сууриа ардаа орхиж дэлхий нийтээр нүүрстөрөгчөөс татгалзаж буй энэ эрин үед бид олон улсын хэмжээнд нэгэн шинэ түншлэлийг бий болгож чадлаа” хэмээн өгүүлжээ.

Үүний зэрэгцээ ерөнхий сайд Кишида Саудын Арабын дараа Арабын Нэгдсэн Эмират улсад (АНЭУ) айлчилж, ерөнхийлөгч Бин Заид аль-Нахянтай хэлэлцээ хийж, хоёр орны уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн хамтарсан мэдэгдэл гаргасан байна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид (COP28) оролцогч талуудын 28 дугаар бага хурал ирэх 11-р сараас 12-р сард АНЭУ-д болох аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35