Ажилгүйдэлд нэрвэгдээд буй Хятад залуучууд “сохор азандаа” найдан сугалаа авах нь олширчээ
2023, 12 сарын 1. 6:030

China News Network мэдээллийн агентлагийн 30-ны өдөр мэдээлснээр, энэ онд Хятадад сугалааны борлуулалт өнгөрсөн жилийнхээс 50 гаруй хувиар нэмэгдсэн болохыг онцолжээ.

Хятадын Сангийн яамны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны 1-р сараас 10-р сар хүртэл тус улс даяарх сугалааны нийт борлуулалт 475 тэрбум 876 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 53 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Дээр дурдсан хугацаанд тус улсын нэг хүнд ногдох сугалааны худалдан авалт дунджаар 340 юань байсан аж.

Сугалааны борлуулалт нэмэгдэхийн хэрээр энэ төрлийн худалдаа эрхлэгчдийн тоо ч нэмэгджээ. Тодруулбал энэ төрлөөр үйл ажиллагаа эрхлэхээр шинээр бүртгүүлсэн компаниудын тоо энэ оны 10-р сарын байдлаар өнгөрсөн оныхоос 38 хувиар нэмэгджээ.

Сугалааны борлуулалт ийнхүү хурдацтай өссөн нь Хятадын эдийн засгийн уналттай шууд холбоотой хэмээн тайлбарлаж болох юм. Учир нь тус улсын эдийн засагт нүүрлээд буй тодорхойгүй байдал ард иргэдийн амьдралд ч сөргөөр нөлөөлснөөр “амьдралдаа огцом эргэлт” хийхийг хүссэн хүмүүс олширсонтой холбон үзэхээс өөр аргагүй.

Ялангуяа залуучуудын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн зургадугаар сард 21.3 хувьд хүрч, ажил олоход хүндрэлтэй байгаа энэ үед ажил орлогогүй, санхүүгийн хувьд эцэг эхээсээ хамааралтай залуучууд “сохор азандаа”найдан сугалаа худалдан авах явдал хурдацтай өсжээ.

Сугалаа борлуулах цэг ажиллуулдаг нэгэн эрхмийн хэлснээр “Сүүлийн үед сугалаа худалдан авч буй хүмүүсийн ихэнх нь залуучууд байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Үүгээр зогсохгүй залуучуудын дунд ямар нэгэн тэмдэглэлт өдрөөрөө нэг нэгэндээ сугалаа бэлэглэх явдал түгээмэл байгааг нийгмийн сүлжээний платформууд дээрээс олноор харж болохоор байгаа юм.

Мэргэжилтнүүд "Сугалааны борлуулалт мэдэгдэхүйц өссөн нь Хятадын эдийн засаг хүнд байдалд байгаатай холбоотой бөгөөд тийм ч амархан эргэн сэргэхгүй гэдгийг илэрхийлэх нийгмийн үзэгдэл" хэмээн өгүүлсэн байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18