Египет улс ОХУ-аас 235 мянган тонн улаан буудай худалдан авах болжээ
2023, 8 сарын 9. 12:530

Мягмар гарагт Египетийн Хангамж, дотоод худалдааны яамнаас мэдэгдсэнээр тус улс ОХУ-аас 235 мянган тонн улаан буудай худалдан авах гэрээ байгуулжээ. Яамнаас баталснаар талууд гэрээг олон улсын жишигт нийцүүлэн байгуулсан гэсэн юм.

Тийнхүү гэрээний хүрээнд ирэх сарын 15-30-ы өдрийн хооронд Египет улс эхний ээлжийн улаан буудайг хүлээн авах ажээ. Энэ ээлжийн хүргэлтэд нийт 175 мянган тонн улаан буудай багтах юм. Харин дараагийн ээлжийн 60 мянган тонн улаан буудайг ОХУ аравдугаар сарын 1-15-ы өдрийн хооронд Египет улсад нийлүүлэх гэнэ.

Үйл явдлын хүрээнд ТАСС мэдээллийн агентлагаас онцолсноор ОХУ-ын Египет улсад суугаа элчин сайд өнгөрөгч зургаадугаар сард Москва, Каирын талууд барууны орнуудын хориг арга хэмжээнээс гадуур Египет улсад буудай нийлүүлэх системийг боловсруулсан гэж мэдэгдэж байжээ. Улмаар талуудын боловсруулсан систем сая биеллээ олж, ОХУ Египет улсад улаан буудай худалдах болсон байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35