Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
3 сарын 28. 12:000

Европын Холбооны /ЕХ/ орнуудын Элчин сайд нар Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлохыг "Украиныг дэмжих ба ЕХ-ны хөдөө аж ахуйн зах зээлийг хамгаалах хоорондын тэнцвэрийг хангах зарчмаар" сунгах зөвшилцөлд хүрчээ.

Тохиролцоог нэн даруй хэрэгжүүлэхийн тулд Европын парламентаар батлуулахаар илгээнэ гэж тус холбоог даргалж буй Бельгийн эрх баригчид мэдэгдсэн байна.

ЕХ уг асуудлаар өнгөрсөн долоо хоногт урьдчилан тохиролцсон боловч Франц, Польш улсууд тогтоосон хязгаарлалтууд хангалттай хэмжээнд хэрэгжээгүй гэж мэдэгдээд, Европын хөдөө аж ахуйн зах зээлийг тогтворгүйжүүлэхээс сэргийлэхийн тулд нэмэлт хязгаарлалт хийхийг шаарджээ.

Шинэ тохиролцооны агуулгын талаар мэдээлэл бүхий дипломатчийн хэлснээр, энэ удаагийн тохиролцоо нь өнгөрсөн долоо хоногт боловсруулсан баримт бичгийн эхтэй төстэй боловч зарим хүнсний бүтээгдэхүүнд татвар ногдуулах хугацааг тодорхойлох анхдагч хугацааг өөрчилсөн байна. "Анхны тохиролцоонд импортын хэмжээ 2022, 2023 оны дунджаас давсан тохиолдолд шувууны мах, өндөг, элсэн чихэр, овьёос, эрдэнэ шиш, үр тариа, зөгийн балын импортод татвар ногдуулна гэж заасан байсан. Харин шинэ тохиролцоо ёсоор 2021 оны хоёрдугаар хагасыг хамруулан анхны хугацааг сунгаж байна" гэж дипломатч хэллээ. Шинэ журамд хамаарах бүтээгдэхүүний жагсаалтад ямар нэгэн бүтээгдэхүүн нэмэгдээгүй байна.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35