Biznetwork.mn-ийн зохион байгуулдаг 29 дэх “HR Event” амжилттай болж өндөрлөлөө
2019, 11 сарын 14. 16:230

Biznetwork.mn нь 5,000 гаруй байгууллага, 195,000 ажил хайгчдыг холбон ажиллаж байгаа ба салбартаа тэргүүлэгч, хүний нөөцүүдийн хамгийн дотнын туслагч байж үргэлж шинэчлэлтээрээ манлайлан ажилладаг.

Biznetwork.mn нь 2 сар тутамд хамтран ажилладаг байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцүүдэд зориулан "HR Event"-ээ зохион байгуулдаг. Энэ удаад Biznetwork.mn-ийн зүгээс хүний нөөцүүддээ зориулаад CV бааз үйлчилгээгээ нээн бэлэг барилаа.

29 дэх “HR Event”-ийн сургалтыг "Үндэсний ур чадварын стандарт” сэдвээр хүний нөөцийн салбарт арвин их туршлагатай “Монголын Хүний нөөцийн институт”-ийн ерөнхий захирал Д.Бартанбаатар багш орсон бөгөөд 120 байгууллагын 180 гаруй удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцийн менежерүүд оролцсон. Сургалт маш үр дүнтэй, шинэ соргог мэдээллээр дүүрэн байсныг оролцсон хүмүүс онцолж байлаа.

Ингээд сургалтын хэсэг өндөрлөж Networking арга хэмжээгээр үйл ажиллагаа үргэлжилсэн бөгөөд сургалтаас мэдэж авсан мэдлэгээ Д.Бартанбаатар багш болон салбарынхантайгаа ярилцан бататгаж, хоорондоо мэдээлэл солилцсон нь хүний нөөцүүдэд нэн таатай байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35