Амьдралаа өөрчлөхөд ердөө 6 алхам шаардлагатай
2016, 10 сарын 3. 11:460

Хуучны хэв маягаа орхи. Өөрчлөлт үзүүлэх амьдралын шинэ хэв маягийг турш.

Найдвар бол өөрчлөлтийн үндсэн суурь билээ. Хүмүүс итгэж найддаг учраас л өөрчлөгддөг. Хэрэв үгүй бол өөрчлөгдөхгүй байлаа. Амьдралдаа хийх өөрчлөлтөө гагцхүү та л хариуцаж чадна.

Хамгийн таатай мэдээ гэвэл амьдралаа хүссэнээрээ өөрчлөх боломжтой. Та сайжруулж, дээрдүүлж болно. Юуны түрүүнд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Та бэлэн үү? Танд эерэг өөрчлөлтийг авчрах зургаан алхмыг танилцуулах гэж байна:

АЛХАМ 1: СЭТГЭЛГЭЭГЭЭ ӨӨРЧЛӨХӨД ИТГЭЛ ӨӨРЧЛӨГДДӨГ.

Өөрчлөлт оюун санаанаас эхэлдэг. Итгэл бол таны урт хугацаанд бодож ирсэн, үргэлж санадаг, зөв гэж ойлгосон зүйлээс үүссэн дагалдах бүтээгдэхүүн. Байнгын бодлууд хуримтлагдан бэхжсээр байгаад үзэл бодол болсон нь таны итгэдэг зүйл, таны боддог бодол болдог. Хэрэв та бодох явцаа хэдэн тоот алхмаар зохицуулж сурвал өөрчлөлтөөс гарах эрсдлийг бууруулах юм.

АЛХАМ 2: ИТГЭЛЭЭ ӨӨРЧЛӨХӨД ХҮЛЭЭЛТ ӨӨРЧЛӨГДДӨГ.

Итгэл бол хийж чадна гэсэн мэдлэг. Бид дотроо хийж чадна, дуусгаж чадна гэж мэдэрдэг. Хүмүүсийн ихэнх нь анх хараад л хийж чадах эсэхээ мэдэх чадвартай. Тэгэхээр итгэл бол нүд нээлттэй, боломж урд, алсын хараа нь бодит болсон үеийн хүч юм. Бидний хийх зүйл бүрийг итгэл удирдан байдаг. Хэрэв чадна гэж итгэвэл эсвэл чадахгүй гэж итгэвэл таны л зөв байх болно.

АЛХАМ 3: ХҮЛЭЭЛТЭЭ ӨӨРЧЛӨХӨД ХАНДЛАГА ӨӨРЧЛӨГДДӨГ

Таны хүлээлт хандлагыг тань тодорхойлно. Ихэнх хүмүүс дундажлаад, хоёр дахь сайн зүйлийг сонгоод хэдийнээ дасал болсон байдаг. Нелсон Бовелийн хэлснээр “Амжилтад хүрэх анхны бас хамгийн чухал алхам бол амжилтад хүрнэ гэх хүлээлттэй байх юм.”

АЛХАМ 4: ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХӨД ЗАН БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДДӨГ.

Хандлагаа өөрчилж эхэлмэгц зан байдал өөрчлөгдөж эхэлдэг. Ийнхүү хувь хүнээ өөрчлөх шалтгаан бол өмнө байсан хувь хүн маань хүсч буй амжилтыг гаргаж чадаагүй тул түүнийг дахин авч явах хэрэггүй юм.

АЛХАМ 5: ЗАН БАЙДЛАА ӨӨРЧЛӨХӨД ҮЗҮҮЛЭЛТ ӨӨРЧЛӨГДДӨГ.

Ихэнх хүмүүс шинэ шийдлээс илүү хуучин асуудалтайгаа амьдрахыг хүсдэг. Засч залруулахын оронд хуучин шигээ амьдраад л байх нь илүү таатай санагддаг. Үүний адилаар өөрчлөлт хийснээс хуучин хэв маягаа үргэлжлүүлэх нь илүү амар санагдана. Тухайн өөрчлөлт ямар сайнаар нөлөөлөхийг мэдэх боловч өөрчлөлт хийнэ гэхээр л тухгүй, эвгүй мэдрэмж төрдөг. Зориг гаргаж, эв хавгүй зүйлтэйгээ зохицон амьдарч чадахгүй юм бол огтхон ч сайжирч чадахгүй.

АЛХАМ 6: ҮЗҮҮЛЭЛТЭЭ ӨӨРЧЛӨХӨД АМЬДРАЛ ӨӨРЧЛӨГДДӨГ.

Алдааг амжилт болгох нь шалтгийг боломж болгохоос хамаагүй хялбар. Хүн унаж болно. Гэхдээ эргэж босоод алдаагаа хэрхэн амжилт болгохоо ойлгож чадна. Гэвч юм бүхэнд шалтаг тоочиж явдаг хүн хэзээ ч амжилт гаргаж чадахгүй. Хийж буй зүйлээсээ шалтаг гаргах, байгаа газраасаа шалтаг олсноор таны хүлээлт тэр дороо унаж улмаар бүрэн потенциалаа ашиглаж чаддаггүй. Иймээс л шалтгийг боломж болгох боломжгүй байдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35