Судалгаагаар ажлын байранд афро үс засалтыг одоог хүртэл мэргэжлийн бус гэж тооцдог нь тогтоогджээ
2023, 9 сарын 18. 15:020

Өнгөрөгч баасан гарагт дэлхий дахинаа “Дэлхийн Афро үсний өдөр” тохиожээ. Улмаар эл өдрийг тохиолдуулан “Дэлхийн Афро үсний өдөр” компанит ажлын удирдагч Мишель Де Лион нэгэн судалгааг явуулжээ. Судалгааны зорилго нь ажил олгогчид ажлын байранд ажилтнууд афро үс засалттай байхыг хэрхэн хүлээж авдаг болохыг тодруулах байсан юм.

Тийнхүү судалгааны дүнд 10 ажил олгогчийн нэг нь ажлын байранд афро үс засалтыг тохиромжгүй гэж үздэг гэсэн байна. Мөн ажлын байранд энэ төрлийн үс засалттай ажилтнуудыг гадуурхах явдал одоог хүртэл байсаар байна гэжээ.

Судалгааны хүрээнд хатагтай Де Лионы хэлснээр, “Ажлын байранд ази хүмүүс ази хүн шиг харагдаж, европ хүмүүс европ хүн шиг харагдаж болдог. Үүнтэй адилаар африк хүмүүс ч ажлын байранд африк хүн шиг харагдах эрхтэй байх ёстой.

Үс засалтаар нь хүнийг ялгаварлан гадуурхах явдлыг хэдэн арваны өмнө л таслан зогсоох учиртай байсан. Миний зүгээс одоо байгууллагууд хийгээд улс төрчдийг энэ төрлийн ялгаварлан гадуурхлыг зогсоож, зөв зүйтэй шийдвэр гаргаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

Судалгаагаар, ажлын байран дахь хувцаслах дэгийн хүрээнд дийлэнх ажил олгогчид европ хэв маягийг хүлээн зөвшөөрдөг гэсэн бөгөөд судалгаанд хамрагдагсдын 83 хувь нь эмэгтэйчүүдийн үсийг шулуун, 80 хувь нь эрэгтэй үс засалтыг голдуу гурван талаас жигд уусгасан, 76 хувь нь долгионтой үстэй байхыг ажлын байранд тохиромжтой гэж хариулсан байна.

Харин тэдний 35 хувь нь афро үс засалтыг ажлын байранд тохиромжгүй гэсэн бол 38 хувь нь үсээ сүлжихийг, 36 хувь нь африк маягаар үсээ сүлжихийг тохиромжгүйд тооцдог ажээ.


Эх сурвалж: HR Magazine

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35