Ажил-амьдралын тэнцвэргүй байдал хийгээд сэтгэл түгших нь амиа хорлолтын гол шалтгаан болох болжээ
2023, 8 сарын 28. 16:360

Өнгөрөгч долоодугаар сард АНУ-ын хүрээнд хоёр хүн амиа хорлосон бол наймдугаар сард мөн ижил тооны хүн тус улсад амиа хорложээ. Улмаар судлаачид тэдгээр хүмүүсийг амиа хорлоход хүргэсэн гол хүчин зүйлсийг авч үзсэн байна.

Тэдний дүгнэснээр ойрын хугацаанд амиа хорлосон хүмүүсийн амиа хорлоход нөлөөлсөн гол хүчин зүйлс нь сэтгэл гутрал, сэтгэл түгших, эдийн засгийн хямрал, нийгмээс тусгаарлагдмал байдал, сэтгэл мэдрэмжийн тогтворгүй байдал, боловсролын дарамт хийгээд ажил мэргэжлийн хүрээнд тулгарсан асуудлууд байжээ.

Судалгааны хүрээнд хүүхдийн зан авирыг шинжлэх ухааны мэргэжилтэн, сэтгэл зүйч Доктор Паван Кумар Барнвалын хэлснээр, “Сүүлийн үед амиа хорлох хандлага хүмүүсийн дунд, нэн ялангуяа оюутнуудын хүрээнд нэмэгдэх болсон нь академик боловсрол эзэмших явцад ирэх дарамт, стресс нэмэгдэж байгаатай холбоотой.

Үүнээс гадна ажлын байрны баталгаагүй байдал, ажлын байран дахь дарамт, ажил-амьдралын тэнцвэргүй байдал зэрэг нь мэргэжилтнүүд амиа хорлоход нөлөөлсөн гол хүчин зүйлийн нэгт тооцогдож байна. Мөн ажил мэргэжлийн хүрээнд тулгарах сорилтууд, ямар ч найдваргүй мэт санагдах зэрэг нь хүмүүсийг амиа хорлоход хүргэх нь элбэгшжээ.

Түүнчлэн амиа хорлолтод нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь шаардлагатай арга хэмжээг авч, эмчлүүлээгүй сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд” гэсэн юм.


Эх сурвалж: HRWorld

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35