​MOSCHESS – 2016
2016, 4 сарын 5. 9:470

ОХУ-д суралцагч Монгол оюутан залуусын шатрын анхдугаар тэмцээн

2016 оны 04 сарын 03-ны өдөр Монгол улсаас ОХУ-д сурч, амьдарч буй суралцагчид Москва хотноо өөрсдийн оюуны хурд хүчээ шатрын өргө дээр уралдууллаа. Шатрын спортын ач холбогдол нь оюунлаг залуусын сэтгэхүйн чадавхыг хөгжүүлэх, хувь хүнд зөв дадал зуршил суулгадгаар онцлог. Энэ тухай Үндсэн хуулийн 24 жилийн ойд зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ: “Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, тэвчээртэй болгодог, биеийн булчингаар бус ухааны даацаар хүмүүжил олгодог онцгой спорт юм” хэмээсэн байдаг.

Тийм ч учраас энэхүү спортыг хөгжүүлэн, залуусыг шатрын спортод татан, тэднийг дэмжих зорилгоор Москва хотноо анх удаа шатрын тэмцээнийг “MOSCHESS-2016” нэрийн доор зохион явууллаа.

Тус тэмцээнийг ОХУ дахь Монголын Залуучуудын Холбоо, Оюуны хөгжлийг дэмжигч Ле Мон клубээс ОХУ-д суралцаж буй оюутан залуусын дунд анх удаа санаачлан, амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд:

  • Москвагийн Авто Замын Техникийн Их Сургууль /МАДИ/,
  • Оросын Холбооны Аюулгүй байдлын их сургууль /ФСБ/,
  • Москвагийн Барилгын Их Сургууль /МГСУ/,
  • Москвагийн Эдийн засаг Статистикийн Их Сургууль /МЭСИ/,
  • Москвагийн Зам Харилцааны Сургууль /МИИТ/,
  • Санхүүгийн Их Сургууль /ФУ/,
  • Н.Э.Баумины нэрэмжит Москвагийн Техникийн Их Сургууль /МГТУ/,
  • Оросын Улс Түмний Найрамдлын Их Сургууль /РУДН/,
  • Москвагийн Эрчим Хүчний Дээд Сургууль /МЭИ/,
  • Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн Засгийн Их Сургууль /РЭУим. Г.В.Плеханова/
  • Оросын Онцгой байдлын газрын дэргэдэх Төрийн Галын эсрэг Академи /АГПС МЧС/,
  • Үндэсний Судалгаа Шинжилгээний Их Сургууль /НИТУ МИСиС/,
  • И.М.Сеченовын нэрэмжит Москвагийн Нэгдүгээр Анагаахын Их Сургууль /Первый МГМУ им. И.М.Сеченова/,
  • Дорнын Улсын Техникийн Их Сургууль /ДГТУ/,
  • Ярославлий Цэргийн Сургууль ,
  • Цэргийн Их Сургууль (ВУ)
  • Обнинскын Үндэсний Цөмийн Судалгааны Их Сургууль (МИФИ) зэрэг сургуулиас ирж оролцон оюун ухаан, авхаалж самбайгаа сорьсон юм.

Тоглолт швейцар системээр явагдаж 8 өрөг тоглогдож аваргаа шалгарууллаа.

Эмэгтэй төрөлд:

Тэргүүн байранд: Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн Засгийн Их Сургууль /РЭУим. Г.В.Плеханова/-ийн Б.Баярмаа 8 онооноос 8 авч алтан медаль өргөмжлөл, мөнгөн шагнал /2000руб./, Direct Way School of English сургалтын төвд 50 хувийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг, дурсгалын зүйл.

Дэд байранд: Донын Улсын Техникийн Их Сургууль /ДГТУ/-ийн А.Батцэцэг мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал /1200руб./, Direct Way School of English сургалтын төвд 40 хувийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг, дурсгалын зүйл.

Гутгаар байранд: Москвагийн Барилгын Их Сургууль /МГСУ/-ийн Б.Оюун-Эрдэнэ хүрэл медаль, өргөмжлөл, Direct Way School of English сургалтын төвд 30 хувийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг, дурсгалын зүйл.

Эрэгтэй төрөлд:

Тэргүүн байранд: Обнинскын Үндэсний Цөмийн Судалгааны Их Сургууль /МИФИ/-ийн Г.Мөнхсүх алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал /1600руб./, Direct Way School of English сургалтын төвд 50 хувийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг, дурсгалын зүйл.

Дэд байранд: Москвагийн Авто Замын Техникийн Их Сургууль /МАДИ/-ийн Г.Уламбаяр мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал /1200руб./, Direct Way School of English сургалтын төвд 40 хувийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг, дурсгалын зүйл.

Гутгаар байранд: Оросын Онцгой байдлын газрын дэргэдэх Төрийн Галын эсрэг Академи /АГПС МЧС/-ийн Ц.Идэш хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал /800руб./, Direct Way School of English сургалтын төвд 30 хувийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг, дурсгалын зүйл.

Тусгай байранд: Оросын Холбооны Аюулгүй байдлын их сургууль /ФСБ/-ийн Бодь-Очир, Н.Э.Баумины нэрэмжит Москвагийн Техникийн Их Сургууль /МГТУ/-ийн Сундуйжав өргөмжлөл.

Шилдэг хамт олноор: Оросын Холбооны Аюулгүй байдлын их сургуулийн /ФСБ/ баг тамирчид шалгарч Шилжин Явах Цомыг гардан авлаа.

ОХУ-д суралцдаг Монгол Суралцагчдын оюуны авхаалж самбааг сорьсон тус тэмцээн тун өрсөлдөөнтэй, амжилттай болж өндөрлөлөө.

Дараа жилийн MOSCHESS тэмцээнээр эргэн уулзацгаая.

Монголын Залуучуудын Холбоо, “Ле Мон ” клуб Москва хот 2016 он

Зураг 1. MOSCHESS-2016 тэцмээний ажлын баг


Зураг 2. Тэмцээний ялагч нар


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35