АНУ: Пенсильванийн их сургууль төгсөгчдийнхөө санхүүгийн амжилтанд хамгийн ихээр санаа тавьдаг сургууль
2023, 9 сарын 25. 16:510

Төгсөгчдөө санхүүгийн амжилтанд хүрэхэд нь хамгийн ихээр тусламж, дэмжлэг үзүүлдэг сургуулиар АНУ-ын Пенсильванийн их сургууль тодорчээ.

Орон нутгийн цагаар 23-ны өдөр Уолл Стрийт Журнал сонин болон Коллеж Пульс судалгааны хүрээлэнгийн хамтран явуулсан санал асуулгаар Пенсильванийн их сургууль "цалингийн нөлөөллийн оноо"-ны үнэлгээгээр нийт их, дээд сургуулиудыг тэргүүлсэн тухай мэдээлсэн байна. Тус сургууль нь 99.1 оноо авчээ.

Тус мэдээнд дурдсанаар Пенсильванийн их сургууль нь “Оюутнуудаа ирээдүйд санхүүгийн амжилтанд хүрэх тал дээр нь АНУ-ын бусад их сургуулиудтай харьцуулахад хамаагүй их хүчин чармайлт гаргадаг” хэмээн үнэлэв. Сургуулиа төгссөнөөс хойш 10 жилийн дараа тус сургуулийн төгсөгчдийн жилийн дундаж цалин Пенсильван орчимд ахлах сургууль л дүүргэсэн хүмүүсийн жилийн цалинтай харьцуулахад 84 мянган ам.доллароор өндөр байгаа нь тогтоогджээ.

“Цалингийн нөлөөллийн оноо” гэдэг нь их, дээд сургуулиудын оюутнууд сургуулиа төгссөнөөсөө хойш санхүүгийн хувьд чинээлэг болох боломжийг тоогоор хувилж гаргадаг судалгаа юм. Пенсильванийн их сургуулиар тогтохгүй Aйви Лигийн хувийн их сургуулиуд уг жагсаалтад дээгүүр байр эзэлсэн байна. Үүнээс гадна STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулиуд мөн жагсаалтын эхний байруудад багтав.

Тухайлбал Принстоны их сургууль 98.9 оноогоор хоёрдугаарт, Колумбын их сургууль 98.4 оноогоор гуравдугаар байрт орсон байна. Массачусетсийн Технологийн Институт (MIT) болон Харвардын Их Сургууль 98.2, 97.3 оноогоор 4, 5-р байранд тус тус жагсжээ.

АНУ-ын баруун хэсгийн хамгийн нэр хүндтэй их сургууль гэгддэг Стэнфордын их сургууль 6-р байр, Миссуригийн Шинжлэх ухаан технологийн их сургууль 7-р байр, Йелийн их сургууль, Кларемонт МакКенна коллеж, Уэслианы их сургуулийн Бабсон бизнесийн коллежууд 8-10-р байранд тус тус жагссан байна.

Үүнээс гадна Мичиганы Технологийн их сургууль, Нью Жерсигийн Техникийн их сургууль, Иллинойсын Техникийн их сургууль, Ренслер Политехникийн сургуулиуд эхний 20-д оржээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Z үеийнхэн МСҮТ, политехник коллежид суралцахыг илүүд үзэх болжээ
02024-4-4 4:39
Хоёр жил суралцахад хөгшрөлт 2-3 хувиар удааширдаг болохыг тогтоожээ
22024-4-2 12:12
Walmart сүлжээ дэлгүүр корпорацын түвшний зарим орон тоондоо диплом шаардахаа больжээ
2023-10-3 18:09
Төсвийн зардлаар бүх сурагчдад зөөврийн компьютер, таблет олгодог Сингапурын эгнээнд Польш улс нэгджээ
2023-9-25 23:07
АНУ: Пенсильванийн их сургууль төгсөгчдийнхөө санхүүгийн амжилтанд хамгийн ихээр санаа тавьдаг сургууль
2023-9-25 16:51
Spirit Airlines авиакомпани нисгэгч сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Liberty Их сургуультай хамтрах болжээ
02023-9-15 18:20
Швед: Боловсролын системдээ цахим төрөөрөмж ашиглахаас илүү уламжлалт арга барилыг илүүд үзэх болжээ
2023-9-12 2:33
АНУ: Их, дээд сургуульд сурах нь “ашиггүй хөрөнгө оруулалт” гэх ойлголт нэмэгдсээр байна
2023-9-11 2:48
Их Британи: Оюутнууд долоо хоногийн 3 өдөр л сургуульдаа явж, бусад цагт нь ажил хийх боломжтой болжээ
2023-9-8 3:55
Нидерланд улс сургуулийн анги танхимд гар утсыг хориглолоо
02023-7-5 21:54