185 их сургуульд элсэх болзлыг хангаж 10 сая ам.долларын тэтгэлгийн санал авсан хүү дэлхийн дээд амжилт тогтоожээ
2023, 5 сарын 8. 11:261

АНУ-ын 185 их сургуульд элсэх болзолыг хангаж, 10 гаруй сая ам.долларын тэтгэлэг авсан ахлах сургуулийн сурагч Айви Лигийн нэр хүндтэй хувийн их сургууль болох Корнеллийн их сургуулийг сонгосон байна.

CNN сувгийн орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр Луизиана муж дахь Нью Орлеансийн олон улсын ахлах сургуулийг төгссөн 16 настай Деннис Малик Барнс энэ намрын семестрт Нью-Йорк муж дахь Корнеллийн их сургуулийн инженерийн коллежид элсэн орохоор болсон талаар мэдээлэв.

Корнеллийн их сургуулийн лого бүхий цамц өмссөн Барнс "Корнеллийн их сургууль бол Айви Лигийн инженерийн сургуулиудын дунд хамгийн шилдэг нь. Намайг амжилтанд хүрэх үүд хаалгыг нээж, чанартай боловсрол олгох коллежид суралцахыг хүссэн” хэмээн ярьсан байна.

Тэрээр мөн "Би Нью Орлеансыг орхиж, адал явдалтай нүүр тулахыг хүсч байна. Түүнчлэн коллежид сурч байх хугацаандаа шинэ хүмүүстэй танилцаж, ертөнцийг үзэх үзлээ төлөвшүүлж, аливааг өөр өнцгөөс харахад суралцаж, алсын хараагаа тэлнэ гэдэгтээ итгэлтэй гэж байна” хэмээн нэмж дурджээ.

Харин Корнеллийн их сургуулийн зүгээс “Ирээдүйн удирдагч манай сургуулийг сонгож буйд туйлын баяртай байна” хэмээн Барнс болон түүний гэр бүлийнхэнд баяр хүргэв.

Барнс Корнелийн Их Сургуульд компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар төлөвлөөд байгаа бөгөөд цаашид программ хангамжийн салбарт өөрийн сурсан мэдсэнээ зориулахаар шийдсэн аж.

Ахлах сургуулиа хоёр жилийн өмнө төгсөж буй Барнс ахлах сургуульд суралцсан дөрвөн жилийнхээ хугацаанд 4.98-ийн голч дүнтэй суралцжээ. Тэрээр өнгөрсөн оны наймдугаар сараас их, дээд сургуулиудад өргөдлөө өгч эхэлсэн бөгөөд улмаар 185 их дээд сургуульд элсэх болзлыг зэрэг хангаж, 10 гаруй сая ам.долларын тэтгэлэгт хамрагдах санал авсан нь олны анхаарлыг татаад байсан билээ.

Нью Орлеансийн олон улсын ахлах сургуулийн мэдээлснээр Барнс 185 коллежид элсэх болзлыг нэгэн зэрэг хангасан нь дэлхийн дээд амжилт бөгөөд тус сургуулийн зүгээс “Энэхүү амжилтыг албан ёсоор баталгаажуулахаар “Гиннесийн ном”-ны албаны хүмүүстэй холбогдоод байгаа” гэжээ.

Барнс олны анхаарлыг татаад буй энэхүү амжилтынхаа талаар ярихдаа “Эхэндээ олон их дээд сургуульд элсэж дээд амжилт тогтоох ямар нэгэн санаа зорилго огт байгаагүй хэдий ч сургуулиудад өргөдлөө илгээхийн хэрээр элсэн орсон сургуулийн тоо ч нэмэгдэж тэтгэлгийн хэмжээ ч ихсэж байгаа нь миний сонирхлыг ихээр татсан. Улмаар Өөрийгөө дэлхийн дээд амжилтад ойртсон гэдгээ сонсоод оролдоод үзэхээр шийдсэн” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Тэрбээр "Миний амжилтыг гэр бүлийнхэн маань үргэлж дэмжсээр ирсэн. Би ерөнхийлөгч асан Барак Обама, нэвтрүүлэгч Опра Уинфри нарыг хүндэлдэг бөгөөд тэднээс зөвлөгөө авахыг хүсдэг” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
26
5
6
6
11
8
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
ХАРВААС
103.254.123.31
   /
2023, 5 сарын 10. 7:56

ШИРЭН бөмбөгчин л б.а даг

Онцлох мэдээ
АНУ: Z үеийнхэн МСҮТ, политехник коллежид суралцахыг илүүд үзэх болжээ
02024-4-4 4:39
Хоёр жил суралцахад хөгшрөлт 2-3 хувиар удааширдаг болохыг тогтоожээ
22024-4-2 12:12
Walmart сүлжээ дэлгүүр корпорацын түвшний зарим орон тоондоо диплом шаардахаа больжээ
2023-10-3 18:09
Төсвийн зардлаар бүх сурагчдад зөөврийн компьютер, таблет олгодог Сингапурын эгнээнд Польш улс нэгджээ
2023-9-25 23:07
АНУ: Пенсильванийн их сургууль төгсөгчдийнхөө санхүүгийн амжилтанд хамгийн ихээр санаа тавьдаг сургууль
2023-9-25 16:51
Spirit Airlines авиакомпани нисгэгч сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Liberty Их сургуультай хамтрах болжээ
02023-9-15 18:20
Швед: Боловсролын системдээ цахим төрөөрөмж ашиглахаас илүү уламжлалт арга барилыг илүүд үзэх болжээ
2023-9-12 2:33
АНУ: Их, дээд сургуульд сурах нь “ашиггүй хөрөнгө оруулалт” гэх ойлголт нэмэгдсээр байна
2023-9-11 2:48
Их Британи: Оюутнууд долоо хоногийн 3 өдөр л сургуульдаа явж, бусад цагт нь ажил хийх боломжтой болжээ
2023-9-8 3:55
Нидерланд улс сургуулийн анги танхимд гар утсыг хориглолоо
02023-7-5 21:54