Йелийн хуулийн сургууль орлого багатай оюутнуудад жил бүр 72,000 ам.долларын тэтгэлэг олгохоор болжээ
2022, 2 сарын 23. 8:110

Йелийн их сургуулийн хуулийн сургууль энэ намраас эхлэн орлого багатай оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэгийг бүрэн хэмжээгээр олгохоор болсноо мэдэгдлээ.

Уолл Стрит Журнал сонины орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр, Йелийн их сургууль энэ намраас эхлэн өрхийн орлогын түвшингөөрөө нэн ядуу ангилалд багтаж буй оюутнуудад жил бүр ойролцоогоор 72,000 долларын тэтгэлэг олгохоор болсон тухай онцолжээ. Йелийн их сургуулиас мэдэгдэхдээ "Тэтгэлэгт зөвхөн сургалтын төлбөр төдийгүй эрүүл мэндийн даатгал болон бусад төлбөр багтсан бөгөөд одоо эдгээр оюутнууд өөрсдөө зөвхөн амьжиргааны зардал болох 21,000 ам.долларыг хариуцахад болно" хэмээв. Тус мэдээнд дурдаснаар энэ жил АНУ-ын холбооны засгийн газраас тогтоосон жилийн амьжиргааны доод хэмжээ нь дөрвөн ам бүлтэй гэр бүлд 27,750 ам.доллар байхаар тусгаж өгсөн бөгөөд тус сургуулийн оюутнуудын 8-10 орчим хувь нь сургалтын төлбөрийн тусламжийг авах эрх нь нээлттэй болж буй аж.

АНУ-ын хуулийн сургуулиуд орлого багатай иргэдэд зориулсан тэтгэлэгээ нэмэгдүүлсээр байгаа ч олон оюутнууд оюутны зээлийн өрөнд баригдсан хэвээр байна. “Хуулийн сургуулийн ил тод байдал” судалгаанд дурдаснаар, 2020 оны байдлаар АНУ-ын төрийн өмчит хуулийн сургууль төгсөгчид дунджаар 93,000 ам.доллар, хувийн хуулийн сургууль төгсөгчид дунджаар 134,000 ам.долларын зээлтэй байгаа юм. Харин Йелийн хуулийн сургуулийн оюутнууд дунджаар 135,000 ам.доллар зээлж, 29,360 ам.долларын тэтгэлэг авчээ.

Йелийн Хуулийн сургуулийн захирал Хизер Геркен хэлэхдээ, "гарал угсааны хувьд ялгаатай оюутнуудыг элсүүлэхийн тулд тэтгэлгийг тогтмол нэмэгдүүлсний үр дүнд хуулийн сургуулийн 1-р курсын дөрвөн оюутан тутмын нэг нь гэр бүлийнхнээсээ анх удаа их сургуулийн босго алхан суралцаж буй оюутнууд болж чадлаа. Йелийн сургуулиас эхлэлтэй энэхүү зөвхөн сайн дүнд суурилалгүй орлогын түвшингөөр нь тэтгэлэг олгодог системийг бусад хуулийн сургуулиуд ч нэвтрүүлнэ гэж найдаж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Z үеийнхэн МСҮТ, политехник коллежид суралцахыг илүүд үзэх болжээ
02024-4-4 4:39
Хоёр жил суралцахад хөгшрөлт 2-3 хувиар удааширдаг болохыг тогтоожээ
22024-4-2 12:12
Walmart сүлжээ дэлгүүр корпорацын түвшний зарим орон тоондоо диплом шаардахаа больжээ
2023-10-3 18:09
Төсвийн зардлаар бүх сурагчдад зөөврийн компьютер, таблет олгодог Сингапурын эгнээнд Польш улс нэгджээ
2023-9-25 23:07
АНУ: Пенсильванийн их сургууль төгсөгчдийнхөө санхүүгийн амжилтанд хамгийн ихээр санаа тавьдаг сургууль
2023-9-25 16:51
Spirit Airlines авиакомпани нисгэгч сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Liberty Их сургуультай хамтрах болжээ
02023-9-15 18:20
Швед: Боловсролын системдээ цахим төрөөрөмж ашиглахаас илүү уламжлалт арга барилыг илүүд үзэх болжээ
2023-9-12 2:33
АНУ: Их, дээд сургуульд сурах нь “ашиггүй хөрөнгө оруулалт” гэх ойлголт нэмэгдсээр байна
2023-9-11 2:48
Их Британи: Оюутнууд долоо хоногийн 3 өдөр л сургуульдаа явж, бусад цагт нь ажил хийх боломжтой болжээ
2023-9-8 3:55
Нидерланд улс сургуулийн анги танхимд гар утсыг хориглолоо
02023-7-5 21:54