Ф.Алонсо Астон Мартинтай байгуулсан гэрээгээ сунгажээ
4 сарын 12. 15:180

"Формула-1" ангиллын автомашины уралдааны дэлхийн хошой аварга, Испанийн нисгэгч Фернандо Алонсо “Астон Мартин” багтай хийсэн гэрээгээ сунгалаа.

Өдгөө 42 настай Ф.Алонсогийн шинэ гэрээ 2026 он хүртэл үйлчилнэ. Тэрбээр "Формула 1"-ийн 381 уралдаанд оролцсон үзүүлэлтээр рекорд амжилтыг тогтоогоод байгаа бөгөөд Гран При уралдаануудад 32 удаа түрүүлжээ. Тэрбээр 106 удаа шагналын тавцанд гарсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ Францын Ален Просттой 4-р байрыг хуваалцаж байна. Британийн нисгэгч Льюис Хэмилтон (197), Германы Майкл Шумахер (155), Себастьян Феттел (122) нар энэ үзүүлэлтээр тэргүүлж байна.

Ф.Алонсо 2023 оны улирлын уралдаан эхлэхээс өмнө “Астон Мартин” руу шилжсэн юм. Өмнө нь тэрбээр “Минарди”, “Рено”, “МакЛарен”, “Феррари”, “Альпин” багуудын бүрэлдэхүүнд “Формула -1”-д өрсөлдөж байв. Испани нисгэгч 2005, 2006 онд дэлхийн аварга болж байсан бол нийлбэр дүнгээр гурван удаа хоёрдугаар байр (2010, 2012, 2013), нэг удаа гуравдугаар байр (2007) эзэлжээ.

Энэ улиралд Ф.Алонсо дөрвөн Гран При тэмцээний дараа 24 оноотой, нийлбэр дүнгээр 8 дугаарт бичигдэж байна.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
12024-4-22 10:50
Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
02024-4-22 10:43
Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
02024-4-22 10:28
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08