Парисын Олимп, Паралимпын албан ёсны зурагт хуудсыг танилцуулжээ
3 сарын 5. 11:350

“Парис-2024” Олимп, Паралимпын наадмын албан ёсны зурагт хуудсыг зохион байгуулагчид даваа гарагт олон нийтэд танилцууллаа.

Парисын Орсе музейд дэлгэн үзүүлсэн уг зурагт хуудас нь Олимпод зориулсан зүүн тал, Паралимпод зориулсан баруун тал гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

Paris Olympics unveils art deco-style posters inspired by the city's  flamboyant past - WesternWheel.ca

Олон янзын өнгийг ашиглан бүтээсэн өнгөлөг зурагт хуудасны төв хэсэгт Эйфелийн цамхаг, мөн наадмыг зохион байгуулах гол газар болох “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлжээ.

Харин эргэн тойронд нь марафон, спорт авиралт зэрэг тэмцээнүүдийг олон хүн үзэж байгаагаар дүрсэлсэн байна. Түүнчлэн наадмын бэлгэдэл “Phryges” нь найман газарт нуугдаж байгааг зохион байгуулагчид хэллээ.

“Парис-2024” наадмын бэлгэ тэмдэг болох зурагт хуудсыг Францын зураач Уго Гаттони бүтээжээ. Алдартай брэндүүдийн бүтээгдэхүүний загварыг зохион бүтээдэг тэрбээр зурагт хуудсыг бүтээхэд нийт 2000 цаг зарцуулсан байна.

Зурагт хуудасны аварга том хувилбарыг Орсе музейд гуравдугаар сарын 4-10-ны өдрүүдэд дэлгэн үзүүлнэ. Зурагт хуудаснуудыг Орсе музейгээс болон “Парис-2024” наадмын цахим хуудаснаас худалдан авах боломжтой.

Парисын Олимп долоодугаар сарын 26-нд, Паралимп наймдугаар сарын 28-нд тус тус эхэлнэ.


Эх сурвалж: Olympics /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
12024-4-22 10:50
Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
02024-4-22 10:43
Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
02024-4-22 10:28
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08