Цахилгаан автомашины Formula E уралдаан анх удаа Япон улсад боллоо
4 сарын 1. 11:450

Бямба гарагт "Formula E" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Япон улс анх удаа зохион байгуулж, Токиогийн гудамжуудад бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд уралдлаа.

Нийслэл хотын Кото дүүрэгт байрлах "Tokyo Big Sight" төвийн эргэн тойронд байгуулсан 2.6 км урт түр тойрог зам нь дүүргийн нийт автозамын тал хувийг эзэлжээ.

"Formula E"-гийн машинууд нь "Formula-1"-ийн машинуудтай харьцуулахад байгаль орчинд ээлтэй гэдгээрээ давуу бөгөөд хөдөлгүүрээс утаа ялгардаггүй, дуу чимээ багатай байдаг.

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Токиогийн захирагч Коикэ Юрико нар "Tokyo E-Prix" тэмцээний нээлтийн ёслолд оролцсон байна.

Уг уралдаанд “Масерати” багийн герман нисгэгч Максимилиан Гюнтер түрүүлж, “Ниссан” багийн англи нисгэгч Оливер Роуланд удаалжээ.

Бямба гарагт болсон 11 багийн 22 машин өрсөлдсөн уралдаан болон бусад холбогдох арга хэмжээг 20 мянга орчим хүн үзэж сонирхсон байна. Уралдааныг үзэхээр Кавасаки хотоос гэр бүлийнхээ дөрвөн гишүүний хамт ирсэн 35 настай Тошиюүки Ниши хэлэхдээ, машинууд гайхалтай хурдтай боловч бараг дуу чимээ гаргахгүй байгаа нь гайхалтай гэлээ.

"Formula Е"-гийн одоо үргэлжилж буй улиралд 16 уралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.


Эх сурвалж: OANA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
12024-4-22 10:50
Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
02024-4-22 10:43
Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
02024-4-22 10:28
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08