ФИФА-ын цуврал тоглолтод Монголын баг оролцоно
3 сарын 7. 14:241

Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) энэ сард гишүүн холбоодынхоо шигшээ багуудын хооронд цуврал тоглолтуудыг туршилтаар зохион байгуулах гэж байгаа тухай тус байгууллагын цахим хуудсанд мэдээлжээ.

Дээрх санаачилга нь гишүүн хөл бөмбөгийн холбоодод бусад тивийн шигшээ багуудтай туршлага солилцох боломжийг олгох зорилготой ажээ. Туршилтаар зохион байгуулах цуврал тоглолтууд 3 дугаар сарын 18- 26-ны өдрүүдэд болно. Харин 2026 оноос эхлэн гуравдугаар сарын тэмцээнүүдийн үеэр тогтмол зохион байгуулах юм.

Цуврал тоглолтууд Алжир, Азербайжан, Саудын Араб болон Шри Ланка улсад болох бөгөөд дараах багууд оролцоно.

• Алжир дахь ФИФА-гийн цуврал: Алжир, Андорра, Боливи, Өмнөд Африк;

• Азербайжан дахь ФИФА-гийн цуврал: Азербайжан, Болгар, Монгол, Танзани;

• Саудын Араб дахь ФИФА-гийн цуврал - А: Кабо Верде, Камбож, Экваторын Гвиней, Гайана;

• Саудын Араб дахь ФИФА-гийн цуврал - В: Бермуд, Бруней, Гвиней, Вануату;

• Шри Ланк дахь ФИФА-гийн цуврал: Бутан, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Папуа Шинэ Гвиней, Шри Ланка.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Yyvgg
66.181.176.75
   /
3 сарын 7. 20:15

Yalzarsan holboo, delhiin ali ch ulsiig hojidgui shigshee bag 2 mundag shuu

Онцлох мэдээ
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
12024-4-22 10:50
Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
02024-4-22 10:43
Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
02024-4-22 10:28
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08