ОУОХ: Парисын Олимпод Оросын 40 орчим тамирчин оролцоно
3 сарын 18. 15:200

Францын нийслэл Парис хотноо энэ зун болох Олимпын наадамд ОХУ-ын 40 орчим тамирчин оролцож магадгүй тухай Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ дэд ерөнхийлөгч Жон Коутс ярьсныг Ройтерс агентлаг эш татан мэдээлжээ.

Тэрбээр хэлэхдээ "Оросын хэдэн тамирчин бие даасан статустайгаар Парисын Олимпод оролцох гэж буй талаар би сайн мэдэхгүй, 40 орчим тамирчин ирнэ гэсэн мэдээлэл үнэнд дөхүү байж магадгүй" гэсэн байна.

2022 оны хоёрдугаар сард эхэлсэн Украины дайнтай холбогдуулан Орос, Беларусийн тамирчдыг Олимпод оролцох боломжийг ОУХО-ноос хязгаарласан юм. 2023 оны 12 дугаар сард тус хороо Орос, Беларусийн тамирчдыг зөвхөн спортын ганцаарчилсан төрлүүдэд /өөрийн улсын болон бусад улсын далбаан дор бус/ оролцохыг зөвшөөрсөн бол Орос, Беларусийн зэвсэгт хүчин, аюулгүй байдлын байгууллагуудтай ямар нэгэн байдлаар холбоотой, дайныг дэмжиж буй тамирчдыг Олимпын тоглолтод оролцохыг хоригложээ. Францын нийслэлд Зуны Олимпын наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа юм.

ОУОХ-ны дээрх шийдвэрийг Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба эрс шүүмжилж, "ичгүүртэй" гэж мэдэгдсэн байна. Мөн Парис хотын дарга Анн Идалго ярихдаа, Орос, Беларусийн тамирчид наадамд ирэхгүй гэж бодож байгаагаа гуравдугаар сарын эхээр илэрхийлж байв.

Оросын тамирчдад тавьсан нөхцөл болзлыг Оросын Олимпын хороо "шударга бус" гэж тодорхойлсон боловч Олимпыг "бойкотлохгүй" гэдгээ мэдэгджээ.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
12024-4-22 10:50
Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
02024-4-22 10:43
Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
02024-4-22 10:28
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08