Мессигийн “ханш” 5 сая еврогоор унажээ
3 сарын 26. 11:261

Аргентины шигшээ багийн тоглогч, дэлхийн аварга Лионел Мессигийн “клуб хоорондын шилжилтийн үнэ ханш” нь 5 сая еврогоор буурч, 30 саяар үнэлэгдэж байгаа тухай Transfermarkt цахим хуудсанд мэдээлжээ.

Тус сайт даваа гарагт Америкийн МLS лигийн хөлбөмбөгчдийн чансааг шинэчлэн гаргасан байна. Хэдийгээр шилжилтийн үнэ ханш нь буурсан боловч “Интер Майами” багт тоглодог Месси тус лигийн хамгийн үнэ цэнтэй тоглогч хэвээр байна.

Хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн чансааны хоёрдугаарт “Атланта Юнайтед” тоглож буй Мессигийн эх орон нэгт Тьяго Альмада /27 сая евро/ бичигджээ. Харин гуравдугаарт Уругвайгийн шигшээ баг ба “Орландо Сити” клубын довтлогч Факундо Торрес /14 сая/ орсон байна.

Хамгийн өндөр ханштай 10 тоглогчийн жагсаалтад Аргентины бас нэгэн иргэн багтсан нь Санкт-Петербургийн “Зенит” клубт тоглож байгаад “Остин”-д шилжин ирсэн Себастьян Дриусси /10 сая евро/ юм.

“Интер Майами”-д Месситэй хамт тоглодог, урьд нь “Барселона”-д тоглож байсан Жорди Альба, Серхио Бускетс нарын “ханш” мөн адил унаж, 2,5 сая евро болсон байна.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Tes
66.181.183.214
   /
3 сарын 29. 15:53

Americt bol Messi martagdan tend hulbumbug sonin bish

Онцлох мэдээ
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
12024-4-22 10:50
Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
02024-4-22 10:43
Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
02024-4-22 10:28
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08