Хөдөлмөр эрхлэгчдийн хүрээнд эрхлэх ажилдаа тавьдаг хэд хэдэн шаардлага буй. Тэдгээрийн хамгийн нийтлэг шаардлага нь цалин, урамшуулал байдаг бол хоёрдугаар ажил-амьдралын тэнцвэртэй байдал байдаг.
Тэгвэл CNBC сувгаас мэдээлснээр ажилтнуудын эл шаардлагад нийцдэг нэгэн ажил нь актуарч гэнэ.
Судалгаагаар актуарч нар олон улсад дунджаар жилийн 113,90 мянган ам.доллар олдог гэсэн тооцоо гарсан байна. Мөн тэд хайбрид болон бүтэн цагаар ажилладаг гэжээ.
CNBC сувгаас тайлбарласнаар актуарч нар дийлэнхдээ даатгалын компаниудад ажилладаг бөгөөд хэрэглэгчдийн эрхэлдэг үйл ажиллагаанд тулгарч болох эрсдэлийг үнэлдэг юм. Тэдний зүгээс нас баралт, осол аваар, өвчлөл, тахир дутуу болох эрсдэл зэрэгт үндэслэн учирч болох боломжит эрсдэлүүдийг тооцож, зохих зөвлөмжийг хүргэдэг байна.
Актуарч болоход танд математик эсхүл статистик суурьтай бакалаврын зэрэг хэрэгтэй бөгөөд ажлын туршлага хэрэгтэй гэнэ.
Эх сурвалж: CNBC