Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
4 сарын 16. 12:420

Америкийн кино зохиолчдын холбооны (Writers Guild of America) шагнал гардуулах ёслол Нью-Йорк, Лос-Анжелес хотуудад болж, шилдгүүдээ тодруулжээ.

Найруулагч Александр Пэйний ээлжит бүтээл болох “The Holdovers”, Корд Жефферсоны “American Fiction” кинонууд "шилдэг эх зохиол", "шилдэг кино зохиол" шагналуудыг тус тус хүртсэн байна. Инээдмийн цувралын шилдэг зохиол шагналыг “The Bear”, драм цувралын шилдэг зохиол шагналыг “Succession”, шинэ цувралын шилдэг зохиол шагналыг “The Last of Us”, богино хэмжээний цувралын шилдэг зохиол шагналыг “Rumble” кино тус тус хүртлээ.

Энэ оны шагнал гардуулах ёслолыг Холливүүдын кино зохиолчдын ажил хаялтын улмаас дөрөвдүгээр сард болгон хойшлуулсан юм. Америкийн кино зохиолчдын холбооны шагналыг 1949 оноос өнөөг хүртэл кино, телевиз, радиогийн шилдэг бүтээлүүдэд жил бүр олгож байна.


Эх сурвалж: Azertac /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01