Домогт Битлз-ийн тухай уран сайхны кинонууд бүтээнэ
2 сарын 21. 12:120

Домогт Битлз хамтлагийн гишүүн тус бүрийн намтар түүхийг өгүүлэх уран сайхны дөрвөн киног Британийн найруулагч Сэм Мендес бүтээхээр шийджээ.

Пол Маккартни, Ринго Старр, Жон Леннон, Жорж Харрисон нарын гэр бүлүүд Битлзийн хөгжим, намтар түүхийг ашиглахыг Мендест зөвшөөрсөн байна.

Тэрбээр хэлэхдээ, түүхэн дэх хамгийн агуу рок хамтлагийн түүхийг өгүүлэх нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно, Битлзийн тухай төсөл нь "кино театрт очих тухай ойлголтыг өөрчилнө" гэлээ.

Дөрвөн кино бүгд 2027 онд кино театруудаар гарах ёстой. Гэхдээ нэгэн зэрэг гарах уу эсвэл цувруулан үзүүлэх үү гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд кинонуудыг бүтээх “Sony” компани кино театруудаар ямар байдлаар гаргахаа тухайн үед нь мэдээлэх ажээ.

“Ливерпүүлийн дөрвөл”-ийн амьдралын тухай олон кино хийгдсэн хэдий ч Битлзийн гишүүд болон тэдний “Apple Corps” компани урьд өмнө хэзээ ч Жон, Пол, Жорж, Ринго нарын бүтээл, намтарыг ашиглан уран сайхны кино бүтээх бүх эрхийг олгож байгаагүй юм.

Сэм Мендес бол Их Британийн алдартай кино найруулагчдын нэг юм. Тэрбээр “1917”, “Америк маягийн гоо үзэсгэлэн”, “Өөрчлөлтийн зам”, “Эзэнт гүрний гэрэл гэгээ” зэрэг кинонуудыг бүтээжээ. Тэрбээр мөн Жеймс Бондын тухай хоёр киног найруулсан байна.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01