Танилц: Бараг л хагас зуун жилийн турш буцалгасан шөлөөр үйлчилдэг ресторан
4 сарын 2. 17:151

Цахим орчинд хүмүүсийг талцуулаад байгаа нэгэн ресторан бол Бангкокт байрладаг, бараг л хагас зуун жилийн турш буцалгасан шөлөөр үйлчилдэг газар юм.

Тодруулбал, Тайландын Бангкок дахь Эккамай гэх газарт байрлах тус ресторан нь 45 жилийн турш нэг тогоонд, нэг шөлөө буцалгаж буй ажээ.

Бараг л таван арваны турш нэг ч удаа салгаж, саваа угааж, шөлөө сэлгээгүй тус газрын тухай сонсоход л гэдэс өвдөх шиг болох ч энэ бүхний ард 45 жилийн түүхт шөлний нууц нуугдаж байгаа юм.

Restaurant has been continuously cooking and serving from the same pot of  soup for over 45 years

Ваттана Панич гэх тус ресторан нь гэр бүлийн бизнес бөгөөд тэд “neua tune” гэх шөлөөрөө алдартай. Учир нь тэд шөлөө хэзээ ч шинэчилдэггүй. Рестораны гурав дахь үеийн залгамжлагч Наттапонг Катееантавонгийн тайлбарласнаар тэд өдөртөө шөлөө буцалгаж, үйлчлүүлэгч нартаа хүргэсний дараа бага зэргийг үлдээгээд шөнөжин буцалгаж, маргаашийн шөлнийхөө суурийг бэлтгэдэг гэсэн юм. Энэ нь тийм ч шинэ арга биш бөгөөд тухайн өдөр их хэмжээний шөл үлдсэн байх аваас тэд илүүдэл шөлөө асгаж, тодорхой хэмжээний шөлийг л тогоонд үлдээн буцалгадаг ажээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
2
3
14
11
6
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Иргэн
103.41.93.237
   /
4 сарын 5. 11:54

Нэг бодлын зүгээр ч юм шиг нөгөө бодлын хортой ч юм шиг эмч мэргэжилтэнгүүд юу гэхн

Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41