Өнгөрсөн онд Хятад улс дахь кофе шопын тоо 58 хувиар нэмэгдэж 49 мянгад хүрснээр АНУ-ыг ардаа орхижээ
2023, 12 сарын 14. 16:210

Их Британийн өдөр тутмын Guardian сонин орон нутгийн цагаар 12-ны өдөр Хятадад кофе шопын бизнес эрчимтэй дэлгэрсээр сүүлийн 20 жилд анх удаа АНУ-аас олон кофе шоптой болоод буй талаар онцлов.

Тус мэдээнд дурдсанаар Их Британийн зах зээлийн судалгааны World Coffee Portal фирм өнгөрөгч 11-р сарын тайландаа Хятадад өнгөрсөн онд кофе шопуудын тоо 58 хувиар нэмэгдэж, нийт 49,691-д хүрсэн хэмээн цохон тэмдэглэжээ. Харин АНУ-д кофе шопын тоо ердөө 4 хувиар өсөж, 40,062-д хүрсэн байна.

Ингэснээр энэхүү судалгаа хийж эхэлснээс хойших 20 жилийн хугацаанд Хятад улс анх удаа АНУ-ыг гүйцэж, дэлхийн хамгийн олон кофе шоптой орон болсон байна.

Хятад улсад үүд хаалгаа нээсэн эдгээр олон тооны кофе шопын дийлэнх нь дотоодын брэндүүд байсан аж. Тухайлбал Хятадын Luckin Coffee кофе шопын сүлжээ салбарынхаа тоог нэг жилийн дотор 5.059-өөр нэмэгдүүлснээр байгуулагдсанаасаа хойш ердөө 6 жилийн дотор 13.273 салбартай болсон үзүүлэлтээрээ тэргүүлсэн байна.

Luckin Coffee компанийн хуучин удирдлагуудын 2022 онд үүсгэн байгуулсан Cotti Coffee нь өнгөрөгч онд 6.004 салбарыг шинээр нээснээр 6.061 салбартай болжээ.

World Coffee Portal-ын нэгэн албан тушаалтан “Хятадад кофе шопууд маш олноор нээгдэж буйн ачаар Зүүн Азийн холбогдох зах зээл хурдацтай өсөлтийг үзүүлж байна. Хятад улс дэлхийн кофены үйлдвэрлэлийн зүрх нь болоод байна” хэмээн өгүүлэв.

Уг судалгаанаас харахад Зүүн Азийн бүс нутагт Starbucks кофе шопын сүлжээ тэргүүллээ хадгалсан байна. Тус сүлжээ нь өнгөрөн онд дэлхийн 15 улсад 1.223 салбарыг нэмж нээснээр нийт 13.524 салбартай болжээ.

Гэвч Өмнөд Солонгосын Mega Coffee, Индонезийн Tomoro Coffee, Малайзын Zus Coffee зэрэг улс орон бүрийн дотоодын брэндүүд зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх замаар Starbucks-тай ширүүхэн өрсөлдөх болсон байна.

World Coffee Portal фирмийн албаны хүн “Зүүн Азийн кофе шопын зах зээл төлөвшиж байгаа энэ үед хурдацтай хөгжиж буй тус салбарын компаниуд хилийн чанад руу бизнесээ тэлэх боломжийг эрэлхийлж байна. Тухайлбал Cotti Coffee нь Өмнөд Солонгос, Индонези, Япон, Хонг Конг зэрэг орнуудад салбараа нээж байгаа бол Luckin Coffee ч сүүлийн нэг жилийн хугацаанд хилийн чанадад бизнесийн хүрээгээ тэлсээр байна” хэмээн дурджээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35