Google-д ажиллаж байсан Хятадын иргэн хиймэл оюун ухааны технологийн нууцыг хулгайлсан хэргээр буруутгагджээ
3 сарын 8. 5:450

АНУ-ын Хууль зүйн яамны зүгээс орон нутгийн цагаар 6-ны өдөр Google компанид программ хангамжийн инженерээр ажиллаж байсан Хятад улсын иргэнийг тус компанийн хиймэл оюун ухааны технологитой холбоотой худалдааны нууцыг Хятадад задруулсан хэргээр буруутгаж байгаагаа зарлав.

Associated Press агентлагийн орон нутгийн цагаар 6-ны өдөр мэдээлснээр, Хятад улсын иргэн Лин Вэй Дин АНУ-ын Калифорни мужийн Ньюарк хотод холбооны худалдааны нууцыг задруулсантай холбоотой дөрвөн зүйл ангиар буруутгагдан баривчлагдсан талаар онцолжээ. Зүйл анги тус бүрт 10 жилийн хорих ял төлөвлөх магадлалтай байгаа аж.

Тодруулбал тэрээр Хятадын хоёр компанид нууцаар ажиллангаа Google-ийн хиймэл оюун ухааны технологитой холбоотой мэдээллийг задруулсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Тэрээр 2019 онд Google компанид суперкомпьютерийн дата төвүүдэд ашигладаг программ хангамж дээр ажиллахаар ажилд орсон аж. Калифорни мужийн холбооны шүүхээс битүүмжилсэн яллах дүгнэлтийн дагуу Дин 2022 оны тавдугаар сараас 2023 оны тавдугаар сарын хооронд Google-ийн сүлжээнд хадгалагдсан худалдааны нууцыг дамжуулж эхэлсэн бөгөөд нууц мэдээлэл агуулсан 500 гаруй файлыг дамжуулсан байна.

Түүний задруулсан файлд хамгийн сүүлийн үеийн машин сургалт, хиймэл оюун ухааны технологид ашиглагддаг суперкомпьютерийг ажиллуулахад шаардлагатай хагас дамжуулагч, систем, программ хангамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг багтжээ.

Дин нууц мэдээллийг задруулж эхэлснийхээ дараахан Хятад дахь тус технологийн компанийнхаа Технологи хариуцсан захирлаар томилогдоод зогсохгүй Хятадаас хөрөнгө оруулалт татах ажлыг санаачлан хэрэгжүүлэх гэж байв. Түүнчлэн тэрээр Хятадад хиймэл оюун ухаан, машин сургалтын гарааны компани байгуулаад амжсан байна.

Google компани 2023 оны 12-р сараас Динийг сэжиглэж эхэлсэн бөгөөд түүнийг ажлаа хүлээлгэн өгөхийн өмнөх өдөр буюу 2024 оны 1-р сарын 4-нд зөөврийн компьютерийг нь хураан авчээ.

Холбооны мөрдөх товчооны тэргүүн Кристофер Врей мэдэгдэлдээ "Энэ нь Хятадад төвтэй компониуд Америкийн инновацийг хулгайлах хүсэлтэй байгааг харуулж байна. Америкийн компаниудаас энэ мэтчилэн шинэлэг технологи болон худалдааны нууцыг хулгайлаад байвал бид ажлын байраа алдаад зогсохгүй эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж болзошгүй” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Google-ийн хэвлэлийн төлөөлөгч Хосе Кастанеда "Google нь арилжааны нууц мэдээлэл болон худалдааны нууцыг хулгайлахаас урьдчилан сэргийлэх хатуу хамгаалалттай. Шалгах явцад энэ ажилтан олон файл хулгайлсан нь тогтоогдсон тул хуулийн байгууллагад шуурхай шилжүүлсэн” хэмээн өгүүлэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35