Американ Эйрлайнс авиакомпани тэжээвэр амьтан тээвэрлэх журамдаа өөрчлөлт оруулжээ
4 сарын 2. 15:260

Агаарын тээврээр ойр ойрхон зорчдог, тэжээвэр амьтадтай хүмүүст дуулгах нэгэн сайхан мэдээ түгжээ. Энэ юу вэ гэвэл, агаарын тээврийн Американ Эйрлайнс компани тэжээвэр амьтан тээвэрлэх журамдаа өөрчлөлт оруулж, зорчигчдод тэжээвэр амьтантайгаа цуг зорчих боломжийг олгосон явдал юм.

Тодруулбал, шинэчлэгдсэн журмын хүрээнд зорчигч өөрийн тэжээвэр амьтны хамтаар нэг бүтэн гар тээш тээвэрлэн зорчих боломжтой болсон байна.

Журам шинэчлэгдэхээс өмнө тэдний журмын дагуу зорчигчид тэжээвэр амьтантайгаа хамт зорчиж байгаа нөхцөлд гар тээш авах боломжгүй байсан бөгөөд гар тээшээ 35 ам.доллароор бүртгүүлдэг байжээ. Тийнхүү жижиг хэмжээний тэжээвэр амьтан тэжээдэг, тэжээвэр амьтантайгаа хамт агаарын тээврээр зорчих гэж байгаа бол зорчигч тэжээвэр амьтнаа зориулалтын торонд хийж, агаарын тээврийн компаниас зөвшөөрсөн хэмжээний гар тээшийг мөн авах боломжтой болсон нь олон улсад тэжээвэр амьтдыг дан ганц амьтан бус гэр бүлийн гишүүнээр хүлээн зөвшөөрөх болсныг илтгэж байна.


Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01