Сэм Альтман асар өндөр хүчин чадалтай хагас дамжуулагчийг хөгжүүлэх, үйлдвэрлэх талаар АНЭУ-ын хөрөнгө оруулагчидтай ярилцжээ
1 сарын 22. 1:161

Хиймэл оюун ухаанд суурилсан ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман хиймэл оюун ухаанд зориулсан хагас дамжуулагчийг хөгжүүлэхээр Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) болон Тайванийн TSMC компанийн хөрөнгө оруулагчидтай ярилцаж байгаа гэх мэдээлэл гарчээ.

Альтман хиймэл оюун ухаанд суурилсан өргөн хүрээтэй хэлний загварын чатбот бүтээхэд шаардлагатай хиймэл оюун ухааны технологид ашиглагддаг хагас дамжуулагчийг хөгжүүлэхийн тулд Ойрх Дорнодын чинээлэг хөрөнгө оруулагчидтай хөрөнгө босгох, үйлдвэр байгуулах тухай ярьж байна гэж тус салбарын талаар сайн мэддэг эх сурвалжаас иш татан гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 21-ний өдөр онцолсон байна.

Тэрээр уг шийдвэрийнхээ хүрээнд АНЭУ-ын ерөнхийлөгч Мухаммед бен Заед Аль Нахайяны дүү, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Тахнун бин Зайедтай уулзсан аж. Ноён Тахнун бол АНЭУ-ын хиймэл оюун ухааны технологийн чиглэлээр ажилладаг G42 компанийн хөрөнгө оруулагч төдийгүй захирал нь юм.

Түүнчлэн тэрээр 800 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Абу Дабигийн баялгийн санг удирддаг Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар болон Абу Дабигийн өөр нэг баялгийн сан болох ADQ-г тэргүүлдэг юм.

Өмнөх өдөр нь Bloomberg News агентлаг Альтман G42 компани болон Японы Softbank группын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө босгох талаар ярилцаж байгаа талаар мэдээлсэн билээ.

Альтман хэдий хэмжээний санхүүжилт авахыг зорьж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Гэвч гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй тайлбараас харахад зах зээлийн үнэлгээ нь 1.5 их наяд орчим ам.доллар байгаа Nvidia-тай өрсөлдөхүйц компани байгуулах амбицтай байгаа гэжээ. Тэгвэл үүний тулд хэдэн тэрбум ам.доллароор хэмжигдэх хөрөнгө оруулалт шаардагдах магадлал өндөр байгаа юм.

Нэмж дурдахад, Альтман хагас дамжуулагчийн салбартаа дэлхийд тэргүүлэгч TSMC компанитай ч хиймэл оюун ухааны технологид ашиглагддаг хагас дамжуулагч үйлдвэрлэх талаар ярилцаж байгаа гэх мэдээлэл мөн гарсан билээ. OpenAI компани нь өөрсдийн боловсруулсан өргөн хүрээтэй хэлний загварын ChatGPT-4 чатботод томоохон шинэчлэлт хийж, энэ ондоо багтаан гаргах төлөвтэй байгаа ч үүнд асар өндөр хүчин чадал бүхий хиймэл оюун ухааны технологийн хагас дамжуулагч шаардлагатай юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
66.181.160.37
   /
1 сарын 25. 23:55

Даваа мундаг юм яриад бхад нь очоод үзтэл днндүү даржин юм байсан одоо чимээгүй болов оо доо янз нь?

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35