Хятадын PetroChina компани Катартай 27 жилийн хугацаатай шингэрүүлсэн хий худалдан авах гэрээ байгуулжээ
2023, 6 сарын 23. 2:440

Хятад улс ойрын 27 жилийн хугацаанд Катараас шингэрүүлсэн хий импортлох гэрээ байгуулсан байна. Өнгөрсөн жилийн сүүл үеэс долоон сар орчмын хугацаанд бэлтгэл ажил явагдаж өдгөө эцэслэн баталж буй урт хугацааны, томоохон хэмжээний уг гэрээг үзэглэснээр хоёр тал цаашид газрын тос, байгалийн хийн ордыг ашиглах хамтын ажиллагааг өргөжүүлэх тохиролцоонд ийнхүү хүрчээ.

Хятадын Синьхуа агентлагийн 21-ний өдөр мэдээлснээр, тус улсын PetroChina компани Qatar Energy компанитай 27 жилийн хугацаатай жил бүр 4 сая тонн шингэрүүлсэн хий импортлох гэрээ байгуулсан талаар онцлов. Хоёр тал мөн өдөр Катарын нийслэл Доха хотноо холбогдох төслийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Түүнчлэн Qatar Energy компани “North field” хийн ордыг өргөтгөх төслийн төсвийн 1.25 хувийг PetroChina компанид хариуцуулахаар болсон байна.

“North field” хийн орд нь дэлхийн хамгийн том хийн орд юм. “North field” хийн ордыг өргөтгөх төсөл нь тус ордыг хөгжүүлж сайжруулаад зогсохгүй жилд 8 сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлийн дөрвөн шугамыг цаашид 32 сая тонн болгон өргөтгөх зэрэг томоохон ажлууд багтаж байгаа аж. Тус хийн ордны ачаар Qatar Energy компани шингэрүүлсэн хийн олборлолтоо жилд 77 сая тонноос 2025 онд 110 сая тонн болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ба үүнээс хоёр жилийн дараа 126 сая тонн хүргэх зорилт тавиад байгаа юм.

PetroChina компанийн тэргүүн Дай Хоу-Лян гарын үсэг зурах ёслолын үеэр "Энэхүү төсөл дээр хамтран ажилласнаар БНХАУ-ын “Бүс ба зам" санаачилга болон Катарын "Үндэсний үзэл баримтлал 2030" стратегийн хамтын ажиллагааг нэг шатаар ахиулж буй хэрэг юм” хэмээн цохон тэмдэглэсэн байна. “PetroChina компани нь газрын тос, байгалийн хийн аж үйлдвэрийн нийт сүлжээ төвүүд болон ногоон болон нүүрстөрөгч багатай эрчим хүчний салбарт өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааг Qatar Energy компанитай хамтран хэрэгжүүлэх талаар цаашид нухацтай зөвлөлдөж, газрын тос, байгалийн хийн ордыг хөгжүүлэх өөрийн эзэмшсэн технологи, туршлагаа төслийн хүрээнд бүрэн дүүрэн ашиглах болно” хэмээн тэрээр үргэлжлүүлжээ.

"Хятад бол Катарын эрчим хүчний гол зах зээл. Бид Хятад улстай хамтран хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чадах бүхнээ хийх болно” хэмээн Qatar Energy компанийн гүйцэтгэх захирал Саад Кави мөн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Тус хоёр улс нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мөн томоохон хэмжээний нийлүүлэлтийн гэрээ байгуулсан билээ. Тодруулбал Хятадын Sinopec компани мөн дараагийн 27 жилийн хугацаанд Qatar Energy компаниас жил бүр дөрвөн сая тонн шингэрүүлсэн хий авах энэ удаагийн гэрээтэй төстэй гэрээг байгуулж байсан юм. Тухайн үед Qatar Energy компанийн зүгээс энэхүү гэрээг “Шингэрүүлсэн хийн салбарын түүхэн дэх хамгийн урт хугацааны хий нийлүүлэх гэрээ” хэмээн тодорхойлж байв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35